x

Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ

Катарын Аль Удейд агаарын бааз дахь Америкийн цэргүүд рүү Иран халдсан тухай тус улсын төрийн телевиз мэдэгдэв. Телевизийн дэлгэц дээр “Америкийн түрэмгийллийн эсрэг Ираны зэвсэгт хүчний хүчирхэг бөгөөд амжилттай хариу үйлдэл” хэмээн бичсэн байжээ. Энэхүү довтолгоо Катар улс агаарын хилээ хаасны дараа буюу Ираны болзошгүй агаарын цохилтоос урьдчилан сэргийлэх үүднээс авсан арга хэмжээний дараа болсон нь анхаарал татаж байна.

Ираны цохилтын дараа Катар улс олон улсын эрх зүйн хүрээнд өөрийгөө хамгаалах эрхтэй гэдгээ зарлаж, уг халдлагын улмаас хохирол учраагүй болохыг мэдэгдсэн. Мөн Тегеран талаас энэхүү агаарын довтолгоог явуулахын өмнө хохиролыг багасгах зорилгоор анхааруулга өгсөн талаар эх сурвалжууд дурджээ.

АНУ-ын зүгээс Ираны дахин халдлага үйлдэхгүй бол Израиль гал зогсоохыг зөвшөөрсөн тухай Цагаан ордны төлөөлөгч мэдээлсэн. Reuters агентлагийн мэдээлснээр, Иран АНУ-д довтолгоог үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, Катар улс энэ хэлэлцээг зуучилж, Катарын Ерөнхий сайд Тегерантай утсаар тохиролцоонд хүрсэн байна. Гэсэн ч Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи “цэргийн ажиллагааг зогсоох” болон “гал зогсоох” тухай ямар ч тохиролцоонд хүрээгүй гэж X (хуучнаар Твиттер) хуудсандаа онцолсон. Гэсэн ч тэрбээр Израиль өглөөний 04.00 цагаас өмнө довтолгоогоо зогсоовол Иран хариу арга хэмжээгээ зогсоох боломжтой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Израилийн Батлан хамгаалах арми Тегеран хотын зарим бүсэд төлөвлөж буй довтолгооны өмнө ард иргэдийг яаралтай нүүлгэн шилжихийг анхааруулсан бөгөөд “Ираны дэглэмийн цэргийн дэд бүтцийг устгахад чиглэсэн ажиллагааг Иран даяар явуулж байна” гэж мэдэгдсэн. Түүнчлэн олон нийтийн сүлжээнд Тегеранд хүчтэй дэлбэрэлт болсон талаарх мэдээллүүд тархсан нь Израилийн эхлүүлсэн 12 хоногийн дайны хамгийн хүчтэй цохилт болж магадгүй гэж үзэж байна.

Энэ бүх үйл явдлын дунд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” платформ дээр байр сууриа илэрхийлж, “Израиль болон Иран энхийн хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хоёр улс ирээдүйд хайр, энх тайван, хөгжил дэвшилд хүрнэ гэдэгт итгэж байна” гэж бичжээ.

Эцэст нь Ираны ГХЯ-ны сайд Сейед Аббас Арагчи өөрийн жиргээнд “Манай Зэвсэгт хүчний цохилт үүрийн 04.00 цаг хүртэл үргэлжилсэн. Эх орноо хамгаалахын төлөө эцсийн дусал цусаа ч зориулахад бэлэн дайчдаараа бахархаж байна” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: Reuters, Al Jazeera, Fars News, Truth Social.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 54 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 1 цаг 2 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 1 цаг 12 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 1 цаг 18 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 1 цаг 22 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 1 цаг 26 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 2 цаг 19 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 53 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 4 цаг 22 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 4 цаг 27 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 4 цаг 30 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 4 цаг 34 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 5 цаг 39 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 5 цаг 48 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 6 цаг 10 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 6 цаг 41 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 7 цаг 3 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 7 цаг 9 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 7 цаг 24 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 7 цаг 35 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а...
Top