x

Баллистик пуужин, агаараас хамгаалах лазерын эсрэг: Иран, Израиль хоёрын зэвсгийн тулаан

Израиль, Ираны хоорондын сөргөлдөөн өнөөдрийн байдлаар зөвхөн агаарын орон зайд өрнөж, хуурай замын болон усан цэргийн хүчин оролцохгүй байгаа нь анхаарал татаж байна. Израилийн агаараас хийсэн бөмбөгдөлтөд хариу болгон Иран дрон, баллистик пуужин ашиглан цохилт өгч байгаа бол Израиль “Төмөр дээвэр” зэрэг хамгаалалтын систем болон сүүлийн үеийн лазерын зэвсгийг ашиглаж, агаарыг ноёрхохыг зорьж байна.

Ираны зэвсгийн чадавх
Иран 2024 оны довтолгооны үеэр өөрийн баллистик, далавчит пуужингийн цуглуулгаа харуулсан. 3000 орчим пуужин, дронтой хэмээн тооцоологдож байна. Тус улсын хамгийн алсын тусгалтай Ghadr-110 пуужин нь 2000 км замыг туулах чадвартай бөгөөд 1000 кг цэнэг тээдэг. Emad (750 кг), Kheibar Shekan (550 кг) зэрэг чиглэл өөрчлөх чадвартай пуужингуудыг мөн ашигласан. Хамгийн хүчирхэг зэвсэг нь Khorramshahr-4 буюу Kheibar ба 1500 кг жинтэй, салдаг цэнэг тээдэг.

Ираны гипер дууны хурдтай Fattah-2 пуужин 1500 км тусгалтай, агаараас хамгаалах системийг тойрон нисэх чадвартай. Sejjil нь хатуу түлшээр ажилладаг, 2000 км хүрэх бөгөөд ирээдүйтэй хөгжүүлэлт хэмээгдэж байна. Харин далавчит пуужингийн хувьд тусгал багатай тул найдахгүй ханддаг Soumar, Paveh гэсэн цөөн тооны загвар бий.

Шахед цувралын дронууд Иранд үнэ өртөг багатай, олноор үйлдвэрлэж хэрэглэж болох хэмээн чухалчилдаг зэвсэг юм. Shahed-136 дрон 50 кг цэнэг тээдэг бол Shahed-238 тийрэлтэт хөдөлгүүртэй. Гэвч сүүлийн үед Израилийн агаараас хамгаалах цохилтоор Ираны дрон, пуужингийн ихэнх хэсэг устгагдаж, цохилтын эрчим нь буурсан байна. Жишээ нь зургадугаар сарын 17-нд ердөө хоёрхон пуужин ашигласан.

Израилийн зэвсгийн чадавх
Израиль агаараас гол довтолгоогоо хийж байгаа бөгөөд америкийн F-35 онгоцоор эхний цохилтоо өгсөн. Улмаар F-15, F-16 онгоцнуудаас JDAM ба SPICE бөмбөгөөр ираны агаарын хамгаалалтыг саармагжуулсан. Израилийн агаарын цэргийн хүч ийнхүү ноёрхлыг гартаа авчээ.

Израиль баллистик пуужин одоогоор ашиглаагүй. Тэдэнд Jericho 2 (3500 км) ба Jericho 3 (6500 км) пуужин байгаа боловч цөмийн цэнэг тээвэрлэх зориулалттай учраас энэхүү сөргөлдөөнд оролцоогүй. Харин Ираны Фордо дахь уран баяжуулах үйлдвэрийг устгахын тулд 2000 кг-ын цэнэгтэй 13 тоннын GBU-57A/B MOP бөмбөг шаардлагатай. Ийм бөмбөг зөвхөн АНУ-д байдаг бөгөөд өнгөрсөн ням гарагт Америкчууд зургаан ширхэг ийм бөмбөгөөр цохилт өгснөөр сөргөлдөөнд оролцож эхэлжээ.

Израилийн агаараас хамгаалах систем хэд хэдэн давхаргатай. “Төмөр дээвэр” нь ойрын зайны халдлагыг няцаадаг бол “Давидын дүүгүүр” ба Arrow 2, Arrow 3 пуужингийн системүүд алсын тусгалтай баллистик пуужинг агаарт болон сансарт сөнөөж чадна. Arrow 3 нь 2400 км-ийн цаадах пуужинг сансрын орчинд сөнөөх чадвартай. Израилийн мэдэгдлээр энэ систем довтолгооны 90 хувийг няцааж байна.

Энэ сөргөлдөөнд Израиль шинэ зэвсэг болох лазерын “Төмөр туяа” системээ анх удаа туршиж байна. Энэхүү зэвсэг нь ойр зайнаас ирэх дроныг шатааж устгах чадвартай боловч харагдах байж л устгаж чаддаг, мэргэжилтнүүдийн өндөр ур чадвар шаарддаг.

Эх сурвалж: Iz.ru, Reuters

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top