x

Трамп дэглэм солигдохыг үгүйсгэсэнгүй: Ираны дээд удирдагчийн халааг хэн авбал зохих вэ?

раны дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн эрүүл мэндийн байдалд төдийгүй улс төрийн ирээдүйд олон улсын анхаарал хандсаар байна. Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Исламын Бүгд Найрамдах Улсад "дэглэм солигдохыг үгүйсгэхгүй" гэж мэдэгдсэний дараа, Хаменеигийн халааг хэн авбал зохих талаар өргөн хэлэлцүүлэг өрнөж эхэлжээ.

Д.Трампын хэлснээр, “Иранд том асуудал үүсэж магадгүй. Юу ч болж болно. Эцсийн шийдвэрийг би секундын өмнө л гаргадаг.” Түүний энэ мэдэгдэл нь Вашингтоны зүгээс дэглэм солих санаа үүсч буйг илтгэж байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет ч “аль ч хувилбарт зориулсан бэлтгэл Америкийн армид бий” хэмээн онцолжээ.

Ираны дээд удирдагчийг томилдог Шинжээчдийн зөвлөл хэдийнэ гурван боломжит залгамжлагчийг дотроо сонгон хэлэлцэж байгаа тухай мэдээлэл 2024 оны арваннэгдүгээр сард цацагдсан ч нэрсийг нь одоо болтол зарлаагүй хэвээр байна. Гэхдээ улс төрийн шинжээчид дараах нэрсийг онцолж байна:

1. Можтаба Хаменеи
Хаменеигийн хүү Можтаба нь 55 настай, улс төрийн албан тушаал хашдаггүй ч эцгийнхээ нөлөөгөөр нууц хөшигний ард хүчтэй нөлөөлж ирсэн. Түүнийг Исламын хувьсгалын манаа, “Кудс” хүчин, “Басиж” бүлэглэлтэй холбоотой гэж АНУ үзэн 2019 онд хориг тавьсан байдаг. Гэхдээ сонгогчдын дэмжлэг сул, туршлагагүй ч гэж үздэг хэсэг бий.

2. Алиреза Арафи
Хаменеигийн итгэмжлэгдсэн хүн бөгөөд Шинжээчдийн зөвлөлийн дэд дарга, Үндсэн хуулийн манаа зөвлөлийн гишүүн. Канад түүнийг хүний эрх зөрчдөг байгууллагуудтай холбоотой гэж үзэн хориг тавьжээ. Тэр “Аль-Мустафа” олон улсын исламын сургуульд удирдлагын үүрэг гүйцэтгэж, Күм хотын шашны элит хүрээнд хүчээ авсан байна.

3. Сейед Хашем Хоссейни Бушехри
Шинжээчдийн зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч, шашны нөлөө бүхий Кум хотын төлөөлөл. Хаменеигийн ойрын хүрээлэлд тооцогддог.

Мөн дараах нэр дэвшигчид нэрлэгдээд байна:

  • Али Асгара Хежази — Хаменеигийн аюулгүй байдлыг хариуцдаг, тагнуулын байгууллагуудыг хянадаг.

  • Мохаммад Голпайгани — Лидерийн албан бичиг, олон нийттэй харилцах асуудлыг хариуцдаг хэт консерватив удирдлага.

  • Голам Хоссейн Мохсени Эджеи — Шүүх, тагнуулын салбарт олон жил ажилласан, хууль зүйн хатуу байр суурьтай улстөрч.

Ираны улс төрийн ирээдүй, дотоод бүтэц цаашид хэрхэн өөрчлөгдөх нь зөвхөн Хаменеигийн хувь заяанаас бус, АНУ-ын стратегийн алхмаас ч мөн хамаарах хандлагатай болж байна.

Эх сурвалж: Newizv.ru.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.25)
    манай монголчууд шиг мөнгөний төлөө улсаа худалдах хүмүүс бишээ эх орон тусгаар тогтнол гэдгийг ясандаа тултал мэдэрчихсэн улсууд
    2025 оны 06 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 58 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 1 цаг 6 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 1 цаг 16 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 1 цаг 22 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 1 цаг 26 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 1 цаг 30 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 2 цаг 24 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 57 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 4 цаг 26 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 4 цаг 31 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 4 цаг 34 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 4 цаг 38 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 5 цаг 43 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 5 цаг 52 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 6 цаг 14 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 6 цаг 46 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 7 цаг 7 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 7 цаг 14 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 7 цаг 28 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 7 цаг 39 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а...
Top