x

Өнөөдөр ихэнх нутгаар халж, зарим газраар аадар бороо орно

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр, зургаадугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдөр Монгол орны ихэнх нутгаар 30 хэмээс дээш хална. Мөн баруун, төв болон говийн зарим хэсгээр дуу цахилгаантай, түр зуурын аадар бороо орох төлөвтэй байна. Тиймээс малчид, тээвэрчид болон аялж, зугаалж буй иргэдийг наршилт, аянга, мөндөр, нөөлөг салхинаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот орчимд үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн бороо орох төлөвтэй бөгөөд өдөртөө 32–34 хэм дулаан байна. Багануур орчмоор 31–33 хэм, Тэрэлжийн бүс нутагт 30–32 хэм хүртэл хална. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 4–10 метр байх ч борооны өмнө түр зуур ширүүсэх боломжтой.

Улсын хэмжээнд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүс, Хүрэнбэлчир, Завхан голын эхээр 22–27 хэм, харин Дорнод-Дарьгангын тал, Сэлэнгэ, Хэрлэн, Халх, Онон голын хөндий, говийн зүүн өмнөд хэсгээр 33–38 хэм хүртэл хална. Бусад нутгаар 28–33 хэмийн дулаан үргэлжилнэ.

Цаашдын тав хоногийн урьдчилсан төлөв:

  • Зургаадугаар сарын 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл болон говийн баруун хэсгээр

  • 25-нд баруун болон төвийн нутгийн зарим хэсэг, говийн баруун бүсээр

  • 26-нд төв болон говийн зарим газраар

  • 27-нд баруун, зүүн болон төвийн нутгийн баруун хэсгээр
    дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэй байна.

Хүчтэй бороо, салхины өмнөх ширүүсэл, мөн халууны эрч нэмэгдэх тул иргэдийг цаг агаарын мэдээг сайтар анхаарч, эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна. Ялангуяа говь болон тал хээрийн бүс нутагт шөнөдөө 18–23 хэм, өдөртөө 34–39 хэм хүртэл хална. Уулархаг болон хөндий газруудаар 21–26 хэм, бусад нутгаар 29–34 хэм байна. Харин энэ сарын 25-наас хойш зарим бүс нутгаар бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top