x

Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв

Украин улс Оросын эсрэг дайн эхлээд дөрвөн жил үргэлжилж буй энэ үед хүн амын бууралт, гадаад дүрвэлтийн хямралтай нүүр тулгарч байна. Ийм нөхцөлд тус улсын парламент шинээр хууль баталж, хоёр буюу түүнээс олон иргэншилтэй байхыг хуулиар зөвшөөрөх болсныг зарлалаа. Өмнө нь Украины хууль ёсоор зөвхөн ганц иргэншлийг зөвшөөрдөг байсан бөгөөд хэн нэгэн Украинд иргэн болохыг хүсвэл өөр улсын иргэншлээ заавал татгалзах шаардлагатай байв.

Одоогоор гадаадад амьдарч буй украин гаралтай хүмүүсийн тоо хорин таван саяд хүрч, энэ нь тус улсын дотоодын хүн ам болох гучин найман саятай дүйцэхүйц хэмжээнд хүрээд байна. Харин 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задрахад Украин улс тавин хоёр сая хүнтэй байжээ. Ийнхүү олон сая иргэн гадаад руу цагаачилсан нь нэг талаар эдийн засгийн бэрхшээл, нөгөө талаар Оросын түрэмгийллийн улмаас үүссэн дайнаас шалтгаалсан дүрвэлттэй холбоотой юм.

Шинэ хуулийн дагуу гадаадын улс оронд амьдарч буй Украин гаралтай иргэд дахин Украины иргэншил авах боломжтой болж байна. Энэ нь эх орноо орхиход хүрсэн ч буцаж очих хүсэлтэй, эсвэл эх оронтойгоо холбоотой байхыг эрмэлздэг олон мянган хүний хувьд эерэг алхам болж байна. Мөн гадаадад төрж өссөн, эсвэл гадаадын иргэнтэй гэр бүл болсон, давхар иргэншилтэй байх шаардлагатай болсон хүмүүст ч энэ хууль шууд хамаарна.

Мөн Украин талд сайн дураар тулалдаж буй гадаадын иргэдэд Украины иргэншлийг олгох нөхцөлийг хөнгөвчилж байгаа бөгөөд тэднээс Украин хэлийг эзэмшсэн, тус улсын түүх болон Үндсэн хуулийн талаарх мэдлэгтэй гэдгийг шалгах шаардлага тавигдаж байгаа аж.

Украины Засгийн газар энэхүү шинэчлэл нь дайнтай зэрэгцэн улам бүр хүндэрч буй хүн амын асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC, Deutsche Welle, The Guardian

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.182.68)
    сөнөж байгаа украйнд тэнэг хүн амьдрана
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top