x

Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэх оролдлого үргэлжилж байна

Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми Женев хотноо Франц, Герман болон Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитай уулзахаар очжээ. Европын холбооны гадаад бодлогын ахлах төлөөлөгч Кая Каллас мөн уулзалтад оролцоно. Хэрэв уулзалт товлогдсон цагтаа явагдвал энэ нь Израиль Ираны эсрэг цохилт эхэлснээс хойш барууны болон ираны дипломат төлөөлөгчдийн анхны өндөр түвшний уулзалт болно.

Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро уг уулзалтыг “Ираны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөөс ухрах урт хугацааны шийдэлд хүрэхийг зорьсон” хэмээн тодорхойлсон бол Дэвид Ламми “Ойрх Дорнодын хямралыг зогсоож, бүс нутгийн нөхцөл байдлыг дордуулах алхам гаргахгүй байх цаг нь болсон” хэмээн мэдэгджээ.

АНУ болон Их Британи Иран хэзээ ч цөмийн зэвсэг эзэмших ёсгүй гэдэг дээр санал нэгтэй байгаа бөгөөд Дэвид Ламми, Марко Рубио нарын уулзалтын үеэр энэ байр сууриа дахин нотолсон байна. Тэд “ирэх хоёр долоо хоногийн хугацаанд дипломат шугамаар шийдвэрлэх боломж бий” гэж үзэж байгаа юм.

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Иранд хэлэлцээ хийх боломж удаа дараа олгосон ч тэд тохиролцоонд хүрч чадаагүй. Одоо хэлэлцээний бодит боломж бий эсэхийг үнэлсний дараа, ирэх хоёр долоо хоногийн дотор АНУ-ын оролцооны талаар шийдвэр гаргана” хэмээн мэдэгдсэн байна.

Израиль, Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөн долоо дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Израилийн Сорока эмнэлэгт хийсэн цохилтын улмаас 71 хүн гэмтэж, Израилийн Батлан хамгаалахын сайд Ираны удирдагчийг шууд шүүмжилжээ. Иран эмнэлгийг бус, ойролцоох цэргийн байгууламжийг онилсон гэж мэдэгдсэн бөгөөд Израиль өчигдөр шөнө Ираны Арак дахь хүнд устөрөгчийн реактор зэрэг цөмийн байгууламжуудад цохилт өгсөн байна.

Харин Хезболлах бүлэглэлийн удирдагч Шейх Наим Кассем “Израиль-Ираны мөргөлдөөнд өөрсдийн үзэмжээр оролцоно” гэж мэдэгдсэн нь бүс нутгийн байдалд нэмэлт эрсдэл дагуулаад байна. АНУ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай элч Том Барак Хезболлахыг хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсан боловч бүлэглэл өөрийн байр суурийг өөрчлөхгүй гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC, Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top