x

Индонезийн Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрч, Бали руу чиглэсэн нислэгүүд цуцлагджээ

Индонезийн зүүн нутагт орших Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрсний улмаас Бали арал руу ирэх, буцах олон арван нислэгийг цуцалсан тухай theguardian.com мэдээллээ.

Мягмар гарагт орон нутгийн цагаар 17:35 цагийн үед дэлбэрэлт болж, галт уулын үнс нурам уулын оргилоос 10 мянган метрийн өндөрт цацагдсан байна. Энэ галт уул нь Бали арлаас зүүн зүгт, аялал жуулчлал өндөр хөгжсөн Флорес арал дээр оршдог.

Галт уул дэлбэрсэнтэй холбогдуулан Индонезийн эрх баригчид аюулын түгшүүрийг хамгийн дээд буюу дөрөвдүгээр түвшинд хүргэсэн ч хүний амь эрсэдсэн, байшин барилгууд эвдрэн сүйрсэн талаар одоогоор мэдээлэл ирээгүй байна.

Нислэгийн цуцлалтууд

Үнс нурам агаарт тархсаны улмаас хэд хэдэн агаарын тээврийн компани нислэгээ цуцалжээ:

  • Virgin Australia компани Брисбен, Мельбурн хотуудаас Балиг чиглэсэн нислэгүүдээ цуцалсан.
  • Jetstar компани Австралиас Балиг чиглэсэн өглөөний 4 нислэгээ цуцалсан.
  • Qantas компани нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.
  • Балигийн олон улсын нисэх онгоцны буудлын цахим хуудсанд бичсэнээр, Энэтхэгийн Air India, Сингапурын TigerAir, Хятадын Juneyao Airlines, Малайзын AirAsia агаарын тээврийн компаниуд ч нислэгүүдээ зогсоосон байна.

Бали арал дахь олон улсын Нгурах-Рай нисэх онгоцны буудал ердийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа ч галт уул дэлбэрснээс шалтгаалан зарим нислэгийг цуцалсан бөгөөд энэ нь нислэгийн чиглэл, агаарын тээврийн компаниудаас шалтгаална гэдгийг нэрээ хэлэхийг хүсээгүй нисэх буудлын ажилтан ярьжээ.

Левотоби Лаки-Лаки галт уул өнгөрсөн оны 11 дүгээр сард ч дэлбэрч байсан бөгөөд үүний улмаас хүмүүс амиа алдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, Балиг чиглэсэн олон улсын олон арван нислэгийг цуцалж байсан түүхтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top