x

Хэт халалт, аадар бороо хүлээгдэж байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 19-нд нутгийн баруун хагаст, харин 20-ноос эхлэн ихэнх нутгаар агаарын температур 30 хэмийг давж халах төлөвтэй байгаа тул наршилтаас сэргийлж, эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас онцгойлон анхааруулж байна.

2025 оны зургаадугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын байдал

Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг байх бол, бусад нутгаар солигдмол үүлтэй байна. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхины хувьд, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр хүрч ширүүсэх бол зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх магадлалтай.

Агаарын хэм:

  • 17-22 хэм: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр.
  • 27-32 хэм: Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр.
  • 21-26 хэм: Бусад нутгаар дулаан байна.

Улаанбаатар хот болон орчмын цаг агаар

  • Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.
  • Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.
  • Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.

2025 оны зургаадугаар сарын 19-нөөс хойших цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 19-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын хэм:

  • 19-нд нутгийн баруун хагаст, 20-ноос нийт нутгаар халж:
    • Шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм: Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар.
    • Шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм: Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар.
    • Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм: Бусад нутгаар дулаан байна.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top