x

Төв Ази-Хятадын дээд хэмжээний уулзалт Астанад эхэллээ

Казахстаны нийслэл Астана хотноо өнөөдөр Төв Ази-Хятадын хоёр дахь дээд хэмжээний уулзалт эхэлсэн талаар Казинформ агентлаг мэдээллээ. Уг уулзалтад Төв Азийн таван орны төрийн тэргүүнүүд болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцож байна. Уулзалтын хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтууд тавигдаж байгаа юм.

Тухайлбал, худалдаа, тээвэр, дамжин өнгөрөх тээврийн сүлжээний уялдаа холбоог сайжруулах, эрчим хүч болон инновацийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх нь энэ удаагийн уулзалтын гол сэдвүүдийн нэг юм. Мөн бүс нутгийн аюулгүй байдал, терроризм зэрэг үндэстэн дамнасан аюул заналхийллийн эсрэг хамтран ажиллах, соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэнэ.

Уулзалтын үр дүнд “Астанагийн тунхаглал”, “Мөнхийн найрамдал, сайн хөрш, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Анхны уулзалт өнгөрсөн 2023 оны тавдугаар сард БНХАУ-ын Сиань хотноо болсон юм.

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг албан ёсоор хүлээн авч уулзахдаа цаашдын хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг танилцуулж, хэд хэдэн шинэлэг санаачилга дэвшүүлжээ. Хоёр орны удирдагчдын хэлэлцээний хүрээнд Засгийн газар хоорондын болон яам хоорондын нийт 24 баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Түүнчлэн, Хятад-Төв Азийн бизнесийн зөвлөлийн хоёрдугаар хурлын үеэр ногоон эрчим хүч, ложистик, худалдаа, шинэ дэд бүтцийн төвүүд байгуулах чиглэлээр нийт 17 тэрбум ам.долларын өртөг бүхий 35 гаруй санамж бичиг байгуулж буйг Казахстаны Худалдааны танхимын тэргүүн Мурат Каримсаков онцолсон байна.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top