x

Япон, АНУ татварын асуудлаар тохиролцоонд хүрэлгүй үлдлээ

Канад улсад зохион байгуулагдаж буй “Долоогийн бүлэг” (G7)-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан ч татварын асуудлаар тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй талаар Японы тал мэдээллээ.

Ерөнхий сайд Ишиба хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Бид Японы үндэсний ашиг сонирхолд нийцсэн татварын зохицуулалтыг бий болгох боломжийг судалж байна. Ерөнхийлөгч Трамптай илэн далангүй ярилцсан бөгөөд хэлэлцээг цаашид үргэлжлүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо” гэж мэдэгдэв.

Тэрбээр хэлэлцээний явцад зарим санал зөрөлдөөн хэвээр байгааг дурдсан бөгөөд худалдааны хэлэлцээгээр бүх асуудлыг бүрэн тохиролцож чадаагүйг онцолсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны дөрөвдүгээр сарын 2-нд гадаадын бараанд 10 хувийн импортын татвар ногдуулж эхэлсэн нь олон улсын түншүүдтэй сөргөлдөөн үүсгэх шалтгаан болсон юм. Улмаар дөрөвдүгээр сарын 9-нд тэрбээр зарим оронд ногдуулах татварын хэрэгжих хугацааг 90 хоногоор хойшлуулсан билээ.

Япон улс татварын асуудлыг дахин нягтлахыг АНУ-д удаа дараа уриалж, хоёр орны худалдааны яриа хэлэлцээг албан ёсоор эхлүүлээд байгаа юм. Японы талын төлөөлөгчөөр тус улсын Эдийн засгийн сэргэлтийн сайд Рёсэй Аказава оролцож байна.

Хоёр орны хооронд үргэлжилж буй татварын асуудал нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй гэж ажиглагчид үзэж байгаа бөгөөд ойрын хугацаанд нэмэлт уулзалт, хэлэлцээ хийх төлөвтэй байна.

Эх сурвалж: TASS.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top