x

“Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагчийг оллоо

Энэтхэгийн баруун нутгийн Ахмедабад хотоос хөөрснийхөө дараахан осолдсон “Air India” компанийн Boeing 787-8 Dreamliner загварын онгоцны бүхээгийн дуу хураагчийг мөрдөн шалгагчид олжээ. Ослын шалтгааныг тодруулахад онцгой ач холбогдолтой энэхүү төхөөрөмж нь нисгэгчдийн яриа, дохиолол, орчны дуу чимээ зэрэг мэдээллийг агуулдаг бөгөөд өмнө нь олдсон нислэгийн мэдээлэл бүртгэгчтэй хамт “хар хайрцаг”-ийг бүрдүүлдэг.

Онгоц өнгөрсөн пүрэв гарагт Лондонг чиглэн хөөрсөн ч хөөрснөөсөө хойш нэг минут хүрэхгүй хугацаанд осолдсон бөгөөд нисэх онгоц Ахмедабадын Анагаах ухааны коллежийн байр руу мөргөсөн байна. Энэхүү ослын улмаас 242 зорчигч, хөлгийн багийн гишүүдийг оролцуулан нийт 270 хүн амиа алджээ. Одоогоор ганцхан хүн амьд үлдсэн болохыг албаныхан баталсан байна.

Ослын мөрдөн шалгах ажиллагааг Энэтхэгийн Нисэх онгоцны ослыг мөрдөн шалгах товчоо удирдан явуулж байгаа бөгөөд АНУ, Их Британиас мэргэжилтнүүд ирж дэмжлэг үзүүлж байна. Тус хороо гурван сарын дотор урьдчилсан дүгнэлтээ гаргах бөгөөд дахин ийм төрлийн осол гаргуулахгүйн тулд шинэ журам, стандарт санал болгоно гэж “All India” радио мэдээлжээ.

Ослын газарт ажиллаж буй багууд амралтын өдрүүдэд 270 хүний цогцсыг гаргаж авсан талаар эмнэлгийн байгууллагууд мэдээлсэн. Одоогоор ослоос болж барилга дотор байсан хүмүүсийн амь насыг ч хохироосон эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд тоон үзүүлэлтийг албан ёсоор зарлаагүй байна.

Энэхүү осол нь “Air India” компанийн сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн олон хүний амийг авч одсон ноцтой осол болоод байна. Хар хайрцгийн өгөгдлүүдийг нарийвчлан задлан шинжлэх явц эхэлж байгаа бөгөөд олон улсын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаагаар ослын цаад шалтгаан тун удахгүй тодорхой болох төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top