x

Франц Гренландад Ерөнхий консулын газар нээхээр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг болгох сонирхлоо хэдэнтээ илэрхийлсэн энэ үед Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Арктикийн бүс нутагт байр сууриа бэхжүүлэх алхам болгон Гренландад Ерөнхий консулын газар байгуулахаар төлөвлөж буйгаа зарлалаа.

Э.Макрон энэ талаарх мэдэгдлээ Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен болон Гренландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен нартай уулзсаны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлсэн байна. “Бид та бүхний хажууд, ойр байхын тулд Гренландад Ерөнхий консулын газар байгуулахаар шийдвэрлэсэн” хэмээн тэр мэдэгджээ.

Францын төрийн тэргүүн Ням гарагт Арктикийн бүсийн аюулгүй байдал, геополитикийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх зорилгоор Гренландад айлчилсан бөгөөд энэ нь бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын асуудалд Франц илүү шууд оролцох болсны илрэл болж байна.

Түүнчлэн тэрээр саяхан Ницца хотод болсон Далайн асуудлаарх НҮБ-ын гуравдугаар бага хуралд оролцохдоо Гренландыг АНУ-ын мэдэлд авах оролдлогыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. Тэрээр мөн далайн гүний байгалийн нөөцийг эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс ашиглахыг хүчтэй эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна.

Францын энэ алхам нь Арктикийн бүс нутаг дахь геополитикийн өрсөлдөөн ширүүсэж буйг илтгэж байгаа бөгөөд Гренланд нь стратегийн байрлалтай, байгалийн баялгаар арвин чухал бүс нутгийн нэг хэмээн олон улс харж байна.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 цаг 56 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 2 цаг 4 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2 цаг 14 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 20 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 24 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 28 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 22 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 4 цаг 55 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 24 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 29 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 32 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 36 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 41 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 50 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 7 цаг 12 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 44 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 8 цаг 6 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 8 цаг 12 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 26 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 37 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top