x

АНУ дахин 36 орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглохыг хэлэлцэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын удирдаж буй засаг захиргаа хууль бус цагаачлалыг хязгаарлах дараагийн алхам болгож дахин 36 орны иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглох тухай асуудлыг хэлэлцэж байгаа талаар Төрийн департаментын мэдээллийг эш татан Ройтерс агентлаг мэдээлжээ.

Энэ нь Д.Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд гадаадын террорист этгээдүүд болон үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй хүчнээс АНУ-ыг хамгаалах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй шинэ хориг арга хэмжээний нэг хэсэг юм. Энэ сарын эхээр тэрбээр 12 орны иргэдийн нэвтрэлтийг хориглосон тунхагт гарын үсэг зурсан бөгөөд үүнээс хойш цагаачлалын шалгуурыг улам чангатгаж байна.

Шинэ жагсаалтад багтсан орнууд шалгуур, шаардлагыг 60 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд АНУ тэдний иргэдийн нэвтрэлтийг бүрэн буюу хэсэгчлэн хориглох саналыг дэвшүүлж болзошгүйг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн гарын үсэг зурсан дотоод дипломат захидалд дурджээ. Эдгээр улс орнуудын нэрийг олон улсын аюулгүй байдал, гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагаа, цагаачлалын бүртгэл зэрэг шалгуураар үнэлсэн байна.

Хориг тавигдаж болзошгүй 36 орон дараах байдалтай байна:

Ангол, Антигуа ба Барбуда, Бенин, Бутан, Буркина Фасо, Кабо-Верде, Камбож, Камерун, Кот-д’Ивуар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Жибути, Доминик, Этиоп, Египет, Габон, Гамби, Гана, Киргиз, Либери, Малави, Мавритани, Нигери, Нижер, Сент-Китс ба Невис, Сент Люсиа, Сан-Томе ба Принсипи, Сенегал, Өмнөд Судан, Сири, Танзани, Тонга, Тувалу, Уганда, Вануату, Замби, Зимбабве.

Мөн АНУ өмнө нь Афганистан, Мьянмар, Чад, Бүгд Найрамдах Конго Улс, Экваторын Гвиней, Эритрей, Хаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен улсуудын иргэдийг бүрэн хориглосон бол Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леон, Того, Туркменистан, Венесуэл зэрэг орнуудын иргэдэд хэсэгчилсэн хориг тавьсан байна.

Энэ бодлогын хүрээнд Венесуэлийн олон зуун иргэнийг Эль Сальвадор руу албадан гаргах, мөн гадаадын зарим оюутныг Америкийн их, дээд сургуульд элсэхийг хориглох санал ч яригдаж байгаа бөгөөд АНУ-ын цагаачлалын тогтолцоо шинэ түвшинд чангарч байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top