x

Израиль иранд довтлов: Ойрхи Дорнодод дайн эхэлж, зах зээлд хямралын дохио өглөө

Зургаадугаар сарын 13-ны үүрээр Израилийн агаарын цэргийн хүч Ираны нутаг дэвсгэрт урьдчилсан довтолгоо хийснээр дэлхий дахины анхаарлыг дахин нэг удаа Ойрхи Дорнод руу чиглүүлэв. Израилийн зүгээс “Боссож буй арслан” нэртэй энэхүү ажиллагааг Ираны цөмийн байгууламж, цэргийн дэд бүтцийн эсрэг чиглүүлэн хэрэгжүүлсэн ба Ираны хамгийн нууцлаг, стратегийн ач холбогдол бүхий 100 гаруй байг бөмбөгдсөн байна.

Израилийн зүгээс өгсөн мэдээллээр уг довтолгоонд 200 гаруй сөнөөгч онгоц оролцож, Ираны Жанжин штабын дарга, Исламын хувьсгалын гвардийн командлагч, Онцгой байдлын албаны удирдлагууд зэрэг өндөр түвшний цэргийн зүтгэлтнүүдийг устгасан хэмээн мэдээлжээ. Үүнээс гадна, Ираны цөмийн хөтөлбөрийн голлох эрдэмтэд, инженерүүдийн зургаа нь амиа алдсан тухай Tasnim агентлаг дамжуулсан бол 50 гаруй хүн шархадсан тухай эх сурвалжууд баталж байна.

Израилийн довтолгооны гол бай нь Натанзе болон Фордо дахь уран баяжуулах байгууламжууд байлаа. Эдгээр газар нутаг нь Ираны цөмийн хөтөлбөрийн төв хэсэгт тооцогддог. Натанзе дахь үйлдвэр бол олон жилийн турш нууцлаг байсан бөгөөд одоо ч олон улсын шинжээчдийн хувьд анхаарлын төвд байдаг. Фордо дахь газар доорх байгууламж нь ч мөн адил гүн хамгаалалттай бүсэд оршдог бөгөөд сүүлийн жилүүдэд дахин идэвхжсэн гэж үзэгдэж байсан юм.

Эдгээр үйл явдлын дараа Иран шуурхай хариу арга хэмжээ авч, хэдэн зуун дроныг Израиль руу илгээснээс гадна шөнө дунд гэхэд пуужингийн гурван давалгаа Тель-Авив, Иерусалим хотуудад хүрч, олон арван дэлбэрэлт болсон байна. “Үнэн амлалт 3” нэртэй хариу цохилт нь Израилийн хэд хэдэн цэргийн бааз, нисэх хүчний төвүүд, стратегийн байгууламжуудыг онилсон байв. Израилийн армийн мэдээллээр ердөө арван тавхан минутын дотор зуу гаруй пуужин тэдний нутаг дэвсгэрт туссан бол оройн 23:00 гэхэд шархадсан хүний тоо 40-өөс давсан байв.

Энэ бүхний дүнд Тель-Авив, Иерусалимд хүнд нөхцөл байдал үүсэж, иргэдийг бөмбөгнөөс хоргодох байранд байршуулан онц байдал зарласан юм. Хоёр улс харилцан агаараа хааж, дипломат шугамаар хэлэлцээ хийх оролдлого тасалдаж эхэлжээ.

Үүсээд буй нөхцөл байдал дэлхийн эдийн засагт нэн даруй хариу үйлдэл үзүүлж эхэлсэн. Европын хийн үнэ арилжааны эхний мөчөөс 4.5 хувиар өсч, Нидерландын TTF хаб дээр 1000 куб метр хий $453 болсон бол эрчим хүчний МВт·цагийн үнэ €38 хүрэв. Алтны үнэ огцом өсөлттэйгөөр $3450 давж, хөрөнгө оруулагчдын дунд аюулгүй хөрөнгө рүү хандах хандлага нэмэгдсэнийг илтгэв. Brent төрлийн газрын тосны үнэ $78 давсан нь 2025 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшин боллоо.

Цэргийн ажиллагааны уг үндэс нь Ираны олон жил үргэлжилж буй цөмийн хөтөлбөр байв. 1950-иад оноос АНУ-ын дэмжлэгтэйгээр эхэлсэн энэхүү хөтөлбөр нь 1979 оны Исламын хувьсгалын дараа зогссон ч 1990-ээд оноос дахин идэвхжиж, Оросын дэмжлэгтэйгээр Бушерийн АЦС-г босгосон. Ираны цөмийн салбарт ураны уурхай, баяжуулах үйлдвэр, түлшний үйлдвэрлэл зэрэг 18 албан ёсны, 9 нууцлаг байгууламж бий гэж МАГАТЭ мэдээлдэг.

Иран одоогоор цөмийн зэвсэгтэй гэж албан ёсоор батлагдаагүй ч 60 хувийн баяжуулалттай 275 кг уран хадгалж байгаа нь зургаан ширхэг цөмийн цэнэг хийхэд хүрэлцээтэй гэж шинжээчид тооцоолж байна. Хэрэв баяжуулалтыг 90 хувьд хүргэхэд шаардагдах технологи, хугацаа олдвол Иран богино хугацаанд цөмийн зэвсэгтэй болох боломжтой хэмээн Израилийн талаас дүгнэж, цохилт өгөх болсон шалтгаанаа тайлбарлажээ.

Олон улсын харилцааны хүрээнд 2015 онд Иран АНУ, Орос, Хятад, Их Британи, Франц, Герман улстай “цөмийн тохиролцоо” байгуулж, баяжуулалтаа хязгаарлахын хариуд хориг арга хэмжээг цуцлуулсан ч 2018 онд АНУ тэрхүү тохиролцооноос гарсан нь нөхцөл байдлыг дахин хурцатгасан. 2025 оны хавар хэлэлцээ дахин эхэлж магадгүй хэмээн үзэж байсан ч одоогийн сөргөлдөөн бүх хэлэлцээ, дипломатын боломжийг үгүй хийж эхэллээ.

Израиль энэ довтолгоог Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох сүүлчийн боломж гэж үзэж, “хэрэв одоо цохилт өгөхгүй бол Иран нэг жилийн дотор цөмийн зэвсэгтэй болно” хэмээн мэдэгдсэн нь энэхүү хурцадмал байдал тун удахгүй бүрэн хэмжээний дайн болон өргөжих эрсдэлтэйг илтгэж байна.

Эх сурвал

 

Иран хариу цохилт болгон Израилийг олон зуун пуужингаараа буудлаа

Израилийн “Боссож буй арслан” нэртэй цэргийн давшилтад хариу болгон зургаадугаар сарын 13-ны орой Иран олон зуун пуужин Израилийн нутаг дэвсгэр рүү харвав. Энэ нь хоёр орны хооронд бүрэн хэмжээний зэвсэгт мөргөлдөөн эхэлснийг илтгэж буй хамгийн тод нотолгоо боллоо.

Израилийн батлан хамгаалах яамнаас “Бүх Израиль галын дор байна” гэсэн мэдэгдэл хийсэн тухай “Bloomberg” агентлаг уламжилсан нь нөхцөл байдал тун хүнд байгааг илтгэнэ. “The Times of Israel” сонинд нийтлэгдсэн мэдээллээр бол ердөө арван тавхан минутын дотор Ираны талаас гурван удаагийн пуужингийн довтолгоо хийгдэж, Израилийн нутаг дэвсгэрт дор хаяж зуу гаруй пуужин туссан байна.

Ираны зүгээс энэ хариу ажиллагаагаа “Үнэн амлалт 3” хэмээн нэрлэсэн бөгөөд тус улсын албан ёсны тайлбарт дурдсанаар цохилтын бай нь Израилийн хэд хэдэн нисэх хүчний бааз, зэвсгийн агуулах, стратегийн чухал объектууд байсан аж. Израилийн Тель-Авив болон Иерусалим хотуудад томоохон дэлбэрэлтүүд бүртгэгдэж, хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс онц байдал зарлаж, иргэдийг тусгай хорогдох байранд түр хоргодохыг тушаасан байна.

Оройн 10:00 цагийн байдлаар зөвхөн Тель-Авив хотод есөн пуужин туссан нь батлагдсан бол оройн 23:00 цагийн албан ёсны мэдээллээр шархадсан хүний тоо эхлээд 22 байсан ч шөнийн дунд гэхэд 40-өөс давжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр, Израилийн “Төмөр бөмбөгөр” (Iron Dome) хамгаалалтын систем хэдийгээр олон пуужинг замаас нь устгасан ч бүх пуужинг сааруулж дийлээгүй бөгөөд тусгалаас үүдсэн хохирол эрчимтэй нэмэгдэж байна.

Одоогийн байдлаар аль аль тал нэмж хариу цохилт хийх боломжтой байгаагаа ил тод мэдэгдсэн бөгөөд энэ сөргөлдөөн хурдан хугацаанд намжих магадлал тун бага байгаа нь бүс нутгийн тогтворгүй байдал, дэлхийн геополитикийн тэнцвэрт байдалд ноцтой аюул учруулж болзошгүй байна.

ж: OfficeLife, Reuters, Tasnim, Bloomberg, The Times of Israel, Fox News, IAEA, Getty Images.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 2 цаг 2 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 2 цаг 10 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2 цаг 20 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 26 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 30 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 34 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 28 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 5 цаг 1 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 30 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 35 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 38 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 42 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 47 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 56 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 7 цаг 18 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 50 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 8 цаг 11 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 8 цаг 18 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 32 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top