x

Зургаадугаар сарын 14-нд зүүн нутгаар бороо орж, сэрүүснэ

2025 оны зургаадугаар сарын 14-нд нутгийн зүүн хагас руу хамаарах төв, говь, зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бороо, аадар бороо орж, дуу цахилгаантай байна. Харин баруун нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Борооны өмнө нутгийн зүүн хэсгээр салхи түр зуур ширүүсэх бол бусад нутгаар баруун хойноос 6–11 м/с салхитай байна.

Агаарын температур шөнөдөө Хангай, Хөвсгөл, Завханы уулархаг болон Туул, Тэрэлжийн хөндийгөөр 0–5 хэм, бусад газраар 5–16 хэм дулаан байна. Өдөртөө Их нууруудын хотгор, говийн өмнөд нутгаар 28–33 хэм халж, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг бүс, Сэлэнгэ, Орхон, Идэр, Тэсийн хөндийгөөр 22–27 хэм, бусад нутгаар 15–20 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор:
Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Салхи баруун хойноос 6–11 м/с. Яармаг, Сонгины орчмоор 0–2 хэм, бусад хэсгээр 5–7 хэм, өдөртөө 17–19 хэм дулаан байна.

Багануур орчмоор:
Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороотой. Салхи баруун хойноос 7–12 м/с. Шөнөдөө 5–7 хэм, өдөртөө 16–18 хэм байна.

Тэрэлж орчмоор:
Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө бороотой. Салхи баруун хойноос 5–10 м/с. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 15–17 хэм дулаан байна.

Цаашдын төлөв (Зургаадугаар сарын 15–19):
15-нд говийн зүүн өмнөд, Дарьгангын тал нутгаар, 16-нд Хангай, Хөвсгөл, Халх голын сав газар орчмоор, 17-нд баруун болон төв, зүүн аймгуудын зарим газраар, 18-нд нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим газраар ширүүснэ.

Агаарын температур аажмаар дулаарна. Шөнөдөө уулархаг нутгаар 3–8 хэм, өдөртөө 16–21 хэм, говийн өмнөд нутгаар шөнөдөө 17–22 хэм, өдөртөө 30–35 хэм, бусад нутгаар 8–13 хэм шөнөдөө, өдөртөө 21–30 хэм дулаан байх төлөвтэй.

Эх сурвалж: ЦУОШГ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top