x

Б.Пүрэвдорж: ЖДҮ, 60 тэрбумынханд хоёуланд нь хариуцлага тооцох ёстой

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН-ын хэрүүл төрийн ажил гацаах боллоо гэдэгтэй та санал нийлэх үү?

-УИХ-ын намрын чуулган эхлээд хоёр, гуравхан асуудал хэлэлцлээ. 2019 оны төсөв орж ирсэн. Төсвөө арай гэж баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ төсөвт хориг тавьсан. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваад төсвийг дахиад засч цэгцэлье, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тодорхой мөнгө төсөвлөе гэдэг зүйлийг харилцан ярилцсан.

Гэвч Ерөнхийлөгчийг “араар нь тавьсан” гэж хэлж болно. Залуучуудын хэлдгээр хулхидсан. Ийм учраас нэлээд бойкот хийж байж өөрсдийнх нь асуудал хүндэрсний үр дүнд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч 500 орчим тэрбум төгрөгийг үйлдвэрлэл хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах ажилд зарцуулахаар болсон байгаа. Хөдөө аж ахуйн салбарын боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилтийг Хөгжлийн банкнаас хийнэ. Үүний дараа Засгийн газрын асуудал орж ирсэн. Засгаа унагах, унагахгүй гэдэг асуудал орж ирлээ. Тэгэхээр ард түмэн УИХ-д 65 гишүүнтэй болгож итгэл өгсөн. Харамсалтай нь МАН хоёр хуваагдаж нэгийгээ унагадаг, хэрэгжүүлж байгаа бодлогод нь дэгээ тавьдаг л хүмүүс болсон. МАН-ын энэ зовлон сүүлдээ Монгол төрийн зовлон болж хувирлаа. Энэ хэмжээгээр ард түмний УИХ-д итгэх итгэл буурч байна. Ялангуяа, УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй, ЖДҮ-тэй, төрийн албаны томилгоотой холбоотой асуудлууд ард түмний итгэлийг унагалаа. МАН-ын талцаад байгаа хоёр талын аль аль нь асуудалтай. Тухайлбал, нэг хэсэг нь ЖДҮ-тэй холбоотой, нөгөө нь концесс, 60 тэрбумтай холбогдсон шүү дээ. Тэгэхээр хоёр тал адилдаа адил годилдоо годил хүмүүс. Ийм учраас УИХ тарах ёстой. Тараад УИХ, Засгийн газрыг шинээр байгуулах ёстой гэж үзэж байна.

-Тэгвэл УИХ намрын чуулганаар хэлэлцэх асуудлынхаа хэдэн хувийг шийдвэрлээд байна вэ?

-Тав, арван хувиас хэтрэхгүй л явж байгаа.

-УИХ-ын таван гишүүн суулт зарлаад асуудал тавиад явж байгаа. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-МАН-ын дарга У.Хүрэлсүх 60 тэрбумын хэрэг үнэн гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдсэн. Иймд МАН сонгуульд ялснаас хойш төрийн албанд орсон ажил, албан тушаалд томилогдсон бүх хүн 60 тэрбумын сүлжээгээр дамжсан гэсэн үг. Ардчилсан намыг дэмждэг гээд 30 мянга гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь халж гудамжинд гаргасан. Тэр хүмүүсийн ард гэр бүлийнх нь 120 орчим жирийн иргэн бий. Тэгэхээр бид МАН-ын 60 тэрбумынхан, ЖДҮДС-гаас зээл авсан хоёр талд аль алинд нь хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Суулт зарласан гишүүд дунд манай хоёр гишүүн орсон. Засгийн газрыг огцруулах эсэхийг УИХ-аар хэлэлцэхэд Ж.Батзандан, Д.Мурат, Л.Болд гэсэн гишүүд Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийн эсрэг кноп дарж асуудалд хандсан. Миний хувьд энэ хүмүүст тодорхой хэмжээгээр хариуцлага тооцох ёстой гэсэн ойлголттой байсан. Гэхдээ өөр гарц бас байж болох байсан. Ж. Батзандан гишүүнийг бүлгийн дэд даргаас нь огцоруулж, нөгөө хоёр гишүүнд сануулага хүртээж болох байсан байх. Ялангуяа, хоёр гишүүнд дөрвөн жил хүртэлх гэсэн шийдвэр гаргасан. Энэ нь арав хоног, нэг сар, жил ч байж болно гэсэн үг. Тэгэхээр хоёр гишүүн маань ойлголтынхоо зөрүүг арилгаад нэр дэвших эрхээ ойрын хугацаанд авах байх гэж бодож байна.

-Улстөрч хүн ямар байх ёстой гэж бодож байна вэ?

-Улстөрч байна гэдэг нь тодорхой хэмжээгээр өөрийнхөө болон гэр бүлийнхээ амьдрал ахуйг хойш нь тавиад нийтийн, нийгмийн сайн сайхны, намын хамтран зүтгэгч нөхдийнхөө төлөө явна гэсэн итгэл үнэмшил юм. Ийм учраас нам тодорхой хэмжээгээр итгэл хүлээлгэж УИХ-ын сонгуульд ялах байх гэсэн итгэл үнэмшлээр нэр дэвшүүлсэн. Ингээд Ардчилсан намынхаа гишүүдийн дэмжлэг туслалцааны үр дүнд би УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэгэхээр хамт олны төлөө явах тэр сэтгэл зүй, итгэл үнэмшил өөрт бат суусан байх ёстой. Ард түмэн намайг сонгосон ч гэсэн тэдний тодорхой хэсэг нь Ардчилсан намын гишүүд байгаа. Иймээс тэр гишүүдийнхээ, бас намын сахилга батын төлөө өөрийн байр сууриа илэрхийлж байх ёстой гэж боддог. Цаашдаа ч энэ байр суурь дээрээ бат зогсч ажиллана.

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо, IX их хурал боллоо. Эдгээр хурлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-МАН тэнд хоорондоо хэрэлдээд, хуваагдаад өөрсдийнхөө ажлыг гацаагаад, нэг нэгнээ дэгээдээд явж байна. Тэгвэл Ардчилсан нам энд үзэл баримтлалаа баталлаа. Өөрөөр хэлбэл 2020 онд бид ямар үзэл баримтлал, итгэл үнэмшил, үнэт зүйлийн төлөө явах аа батлаад явж байгаа юм. Хоёр намд зарчмын тэс ондоо зүйл бий. Нэг нам эвдрэл хэмхрэл, хэрүүл зодоон дунд явж байхад нөгөө нам нь эв нэгдэл сахилга бат, нэг үнэт зүйлийн төлөө явах тухай ярьж байна. Тэгэхээр ард түмэн Ардчилсан намын их хурал, Үндэсний бодлогын хорооны хурлаар тодорхой мэдээлэл авсан байх. Энэ хоёр намыг ялгаж салгаж дүгнэх боломж нь нээлттэй юм. Тэгэхээр ард түмэн өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгөөд явах байх гэж бодож байна.

-Засгийн газраа огцруулна, УИХ-ыг тараана гээд МАН дотроо хагарч зодоон шахуу л юм болж байна. Гэтэл сошиалаар хоёр хүн зодолдож байхад дундуур нь нэг нөхөр орж ирээд нүдээ бүлтрүүлдэг шиг Ардчилсан нам гишүүнээ намаас хөөгөөд хохироод үлдлээ гэсэн яриа яваад байна л даа?
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг одоогоор хэвээр байгаа. Хуульд ард түмний сонголтын үр дүнд УИХ-д наймаас дээш суудал авсан нам бүлэгтэй байна гэсэн заалт бий. Үүний дагуу Ардчилсан намын бүлэг байгуулагдсан. Цаашдаа Л.Болд гишүүн бүлгээс гарах өргөдөл өгсөн ч намын гишүүнээс хасагдаагүй. Ийм учраас бүлэг хэвээр байна. Хэдийгээр Л.Болд гишүүн намаас гарлаа ч гэсэн бүлгийн зүгээс УИХ-ын даргад бүлэг тарлаа гэсэн албан бичиг өгөхгүй бол бүлгийн үйл ажиллагаа хэвээр байх болно. УИХ-ын дэгийн тухай хуульд ийм заалт бий. Иймд энэ талаар би санаа зовохгүй байна. Ер нь би нэг зүйлийг хэлье. Ардчилсан нам эргэн сэргэхийн тулд шалдаа хүртэл унах ёстой. Зовлон зүдгүүр, хэцүү зүйлийг бүгдийг туулах ёстой. Тэгж байж илүү хариуцлагатай, эв нэгдэлтэй, сахилга баттай нам болж ард түмний саналыг авч УИХ-д орж ирнэ гэж би боддог.

-Суулт зарлаад байгаа, УИХ-ын гишүүдийг бараг төрийн эргэлт шахуу зүйл хийх нь гээд байна л даа. Та юу гэж үзэж байна вэ?

-УИХ-ын гишүүд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрх нь нээлттэй байгаа. Тэдгээр гишүүдийн буруу биш. Тухайн үед Л.Гүндалай гишүүн УИХ-д ганцаараа байхдаа ямар эсэргүүцэл үзүүлж байсныг бид мэднэ. Бид бүхэн тэгэхэд түүнийг дэмжээд явж байсан. Өнөөдөр тэдгээр гишүүдийг үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө Ардчилсан намын гишүүд үзэн ядаж болохгүй. Энэ бол тэдний бүрэн эрх. Үүнийг дэмжих үзэл санаатай намын гишүүн хүн. Ийм учраас би энэ үзэл санаагаа хамгаална. 

-Ард иргэд сүүлийн үед нам шиг хэрэггүй Монголд алга гэж ярих болсон байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Ер нь намыг хязгаарласан улс орон байхгүй. Хаант засагтай улс орнууд хязгаарладаг байж магадгүй. Тэгэхээр дэлхийн бүх орон улс төрийн намаар дамжуулж төрийн эрхийг хэрэгжүүлдэг. Улс төрийн хоёр том хүчний нэр хүнд унасан. Нэрээ эргэж сэргээхийн тулд тодорхой ажлууд хийх ёстой. Өнгөрсөн 28 жилийн туршид Монголын төрийг авч явахдаа алдаа дутагдал гаргасан, хөгжөөгүй байгаа шалтгаан болсон тэр хүмүүстэй хариуцлага тооцох ажлыг тухай тухайн намдаа хийгээд явахад бидэнд иргэдийн итгэлийг эргээд сэргээх боломж бий. 

-Та Ардчилсан намын дэд даргын нэгээр сонгогдлоо. Ямар алба хариуцан ажиллах вэ?

-Хамгийн их ажилтай салбарыг намайг залуу хүн гэсэн утгаар өгсөн байж магадгүй. Энэ ачааллыг даана гэж намын удирдлага үзсэн байх. Би орон нутаг хариуцсан дэд даргаар ажиллана. Өнөөдрөөс эхлээд надад Монгол орон даяар явж иргэд, намын гишүүдтэй уулзалт хийж ажиллах үүрэг ногдож байна. Мөн намын дотоод зохион байгуулалтын хувьд зарим газар эв нэгдэлгүй, хоорондоо учраа олохгүй ганц нэг газар бий. Тэдныий учир зүйг нь ололцуулж, эвтэй байлгах үүрэг бас ногдож буй юм. Ийм учраас нэлээд хариуцлагатай албан тушаал гэж бодож байгаа. Энэ алба ажлаа нэр төртэй биелүүлээд явна.

-Урьд нь Ардчилсан нам ийм олон дэд даргатай байсан удаа бий юү?

-Байхгүй. Манай нам бол олон намаас бүрдсэн. Мөн хувь лидер олонтой. Ийм учраас тэднийхээ бодол санааг намынхаа удирдлагад бүрэн оруулж, хамтраад явах шаардлага намд тулгардаг. Тэгэхээр хэн хэнийхээ хөл дээр гишгэхгүй үйл олон талт үйл ажиллагаа явуулах дэд дарга нартай байх нь илүү үр дүнтэй гэж харж байгаа. 

-Ардчилсан намын улс төрийн бодлого цаашдаа ямар чиг баримжаатай байх вэ?

-Манай нам гишүүдээсээ хамааралтай нам болж хувирсан. Нийт 16000 орчим сонгуульт албан тушаалтан бий. Өөрөөр хэлбэл сумын намын хорооны гишүүнээс эхлээд аймгийн намын хороо, Үндэсний бодлогын хороо зэрэг бүх албан тушаалтнууд, дээрээс нь бүх шатны намын дарга нар, намын дэргэдэх байгууллагуудын дарга нар жирийн гишүүдээс сонгогддог дүрэм, зохицуулалттай болсон. Намаас хоёр аян зохион байгууллаа. Үүнд Үндэсний бодлогын хорооны гишүүд, намын сонгуульт албан тушаалтнууд бүгд оролцсон. Өөрөөр хэлбэл намын дүрмээр гишүүдтэй ажиллаж байж тэдний итгэлийг авч байж цааш явдаг сонгуульт албан тушаалтнууд бий болгосон. Намын жирийн гишүүн гэдэг бол ард түмний нэг төлөөлөл. Иймд ард түмэнд хүрч ажиллаж байна гэсэн үг. Ингээд намын дүрмийн зохицуулалт биднийг улс төрийн үйл ажиллагаагаа илүү идэвхтэй явуулах болгож байгаа юм.

-Сонгуульд нэр дэвшигчээ яаж, хэрхэн сонгох вэ?

-Зарим нэг зүйл намын дүрмийн дагуу босоо тогтолцоотой болсон. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээгээр орон нутгийн намын хороо болсон намын гишүүдийн дэмжлэгийг авсан хүн УИХ, тухайн шатныхаа ИТХ-д нэр дэвших эрх нь нээлттэй. Гэхдээ дээд шатны дарга нь өөрийн бодлогоо явуулах талаар үндсэн дүрэмд тусгагдсан. Энэ нь намын удирдлага, жирийн гишүүд болон тухайн шатны байгууллагууд гээд аль алиных нь хүсэл сонирхолд таарсан хүн нэр дэвших боломжтой болсон гэсэн үг. 

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой Сонгуулийн тухай хуулийн зарим нэг заалтыг өөрчлөлт оруулах тухай яригдаж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн хуулийн тодорхой заалтуудыг өөрчлөх шаардлага одоохондоо байхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа Сонгуулийн хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлага гарна. Түүнээс биш зарим заалтыг нааш цааш нь хөдөлгөж засах хэрэггүй гэж үзэж байна. Эхний ээлжинд Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай л ярих хэрэгтэй.

-Тэгэхээр энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамж бий юу?

-Өнөөдрийн энэ байж байгаа царайг харвал Үндсэн хуульд өөрчлөлт хийх чадамж МАН-ын Засгийн газар, УИХ-д байхгүй. Нэг намын эрх ашиг, тодорхой хүмүүсийн ашиг сонирхол орсон Үндсэн хуулийн өөрчлөлт болох юм бол өмнөхөөсөө илүү муудна. Ийм учраас үүнд болгоомжтой хандах ёстой гэж харж байна.

Т.ЖАНЦАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ 13 мин Наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр хийнэ 21 мин Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ 32 мин Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа 47 мин … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? 56 мин УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд 1 цаг 2 мин Байдены буруу хэлснийг Цагаан ордон дөрвөн сарын хугацаанд 148 удаа олон нийтэд залруулжээ 1 цаг 10 мин Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цаг 24 мин Дэлхийн эдийн засаг өнгөрсөн долоо хоногт 1 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 2 цаг 3 мин Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав Уржигдар 14 цаг 17 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ Уржигдар 14 цаг 07 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна Уржигдар 13 цаг 06 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла Уржигдар 12 цаг 03 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Уржигдар 08 цаг 18 мин БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ 2024-05-03 НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 2024-05-03 ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2024-05-03 Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина 2024-05-03 Ихэнх нутгаар дулаарна 2024-05-03
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээл... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол...
Top