x

Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтын дөрөвт бичигдлээ

Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дуурийн урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Opera World” цахим хуудасны жагсаалтад дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэж, Монголын урлагийн нэрийг олон улсад дахин өндөрт өргөлөө. Энэхүү жагсаалтын эхэнд ОХУ болон Германы алдарт дуурийн дуучид бичигдсэн бол Э.Амартүвшин тэдний дараа орсон нь түүний авьяас чадвар, олон улсын тайзнаа тогтмол оролцож буй өндөр амжилтыг илтгэнэ.

Э.Амартүвшин энэ зун Италийн алдарт “Арена Ди Верона” фестивалийн 102 дахь улиралд оролцох бөгөөд Вердийн “Набукко” дууриар нээлтээ хийх юм. Тэрбээр тус фестивалийн хүрээнд “Набукко” дуурьт долоон удаа, “Реголетто”-д хоёр, “Аида”-д тав, “Травиата”-д гурван удаа дуулж, дэлхийн сонгодог урлагийн хамгийн нэр хүндтэй тайзнаа дахин гарахаар болжээ.

Тэрээр 2009 оноос эхлэн сонгодог урлагт хөл тавьж, 2011 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 2022 онд Ардын жүжигчин цол хүртсэн. Тайзны амжилтууд нь зөвхөн дотоодын хүлээн зөвшөөрлөөр хязгаарлагдаагүй бөгөөд олон улсын нэр хүндтэй уралдаануудад дараах амжилтуудыг гаргасан:

  • 2011 – П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV уралдаан, II байр болон үзэгчдийн нэрэмжит шагнал

  • 2012 – Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн уралдаанд түрүүлсэн

  • 2013 – Франциско Винасын нэрэмжит уралдаанд дэд байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээл дэх шилдэг дуучны тусгай шагнал

  • 2015 – “BBC Cardiff Singer of the World” уралдаанд үзэгчдийн нэрэмжит шагнал

  • 2016 – “Seoul International Music Competition” уралдаанд III байр

Эдгээр амжилтаар дамжуулан тэрбээр Монголын дуурийн урлагийг дэлхийд таниулж, дараа дараагийн авьяастнуудын замыг гэрэлтүүлж байна.

Эх сурвалж: Opera World, BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.179.134)
    Найдвартай компаниас ямар зээл авсан талаар миний гэрчлэлийг уншаарай Нөхөр нь нас барахаас өмнө Моголиягаас итгэх итгэл бол биднийг маш их өрөнөөс гаргаж, маш их өрийг орхисон бөгөөд би маш их өртэй, маш их өртэй болоход эргэлзэж байсан. Интернетээр дамжин өнгөрөх үеэр нэг өдөр би albaker зээлийн компани нь зээлд хэрхэн тусалсан тухай гэрчлэлийг ирүүлэв. Тиймээс би 85,000 еврогийн зээлийг Мэйлээр дамжуулан 85,000 еврогийн зээл авахаар өргөдөл гаргасан. Одоо би нөхрийнхөө өрийг шийдэж, өөрийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би зүгээр л тангараглаа биелүүлсэн. Тиймээс, хэрэв та хамгийн багадаа 2% -ийн зээл авахыг хүсч байвал Albakeer зээлийн компаниудыг өөрийн имэйлийн талаараа холбоо бариарай (Albakerloanfirm@gmail.com)
    2025 оны 06 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top