x

Сербийн Ерөнхийлөгч анх удаа Украинд айлчилж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Украинд дайн эхэлснээс хойш анх удаа тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр “Украин-Зүүн Өмнөд Европ” дээд хэмжээний уулзалтад оролцохоор урьдчилан зарлаагүй айлчлал хийж, нэг өдөр саатсан байна гэж Сербийн Ерөнхийлөгчийн засаг захиргаа мэдээлжээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Вучич “украинчуудыг дэмжиж байгаагаа тодорхой харуулахын тулд” Серби улс Украины нэг эсвэл хоёр хот, бүс нутгийг сэргээн босгоход оролцоход бэлэн гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн нь тус улсын дайнтай холбоотой олон улсын байр сууринд тодорхой дохио болж байна.

Уг дээд хэмжээний уулзалт нь Одесса хотод зохиогдсон бөгөөд Хар тэнгисийн аюулгүй байдал зэрэг бүс нутгийн асуудлыг хэлэлцэх зорилготой байв. Уулзалтад Молдова улсын Ерөнхийлөгч Майя Санду, Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис, Хорватын Засгийн газрын тэргүүн Андрей Пленкович зэрэг улс орнуудын удирдагчид оролцжээ. Мөн Румыний Ерөнхийлөгч Никушор Дан сонгуульд ялснаасаа хойш анх удаа Украинд ирсэн байна.

А.Вучичийн айлчлал анхаарал татсан шалтгаан нь Серби улс дайны турш төвийг сахисан байр суурь баримталж ирсэнтэй холбоотой юм. Серби нь Европын Холбооны гишүүнээр элсэх нэр дэвшигч улсын хувьд Украины газар нутгийг өөртөө нэгтгэх ОХУ-ын үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй ч, Оросыг шүүмжлэх, хориг тавих алхмуудаас зайлсхийж ирсэн түүхтэй. Гэсэн ч энэ удаагийн уулзалтад оролцсон нь барууны орнуудтай харилцаагаа ойртуулах оролдлого гэж ажиглагчид үзэж байна.

А.Вучич энэ оны тавдугаар сард ОХУ-д айлчилж, Дэлхийн Хоёрдугаар дайнд ялсны 80 жилийн ойд зориулсан үйл ажиллагаанд оролцсон нь Европын Холбооны удирдлагуудын шүүмжлэл дагуулсан билээ.

Нөгөөтэйгүүр, “The Financial Times” сонинд дурдсанаар, 2024 оны зургадугаар сарын байдлаар Серби улс гуравдагч орны дамжуулалтаар Украинд 8 тэрбум еврогийн зэвсэг нийлүүлсэн гэж мэдээлжээ. Ерөнхийлөгч Вучич уг мэдээллийг “ерөнхийд нь үнэн” хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд зэвсгийн экспорт нь тус улсын эдийн засгийг сэргээх арга хэмжээний нэг хэсэг гэж тайлбарласан байна.

Гэсэн ч Оросын эрх баригчид Сербийг зэвсэг нийлүүлсээр байна гэж мэдэгдсэний дараа Вучич энэ төрлийн гэрээ хэлцлийг зогсооно гэж амласан ажээ.

Эх сурвалж: DW, The Financial Times.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top