x

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөрт зориулсан уриалга дэвшүүлэв

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн зургаадугаар сарын 12-ныг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил “Хүүхдийн хөдөлмөрийг устгахад ахиц гарсан ч ахиад урагшлахад хүчээ нэмье” уриаг дэвшүүлж байна. Уг уриа нь дэлхий даяар хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаарах шаардлагыг дахин сануулж буй үйлдэл юм.

Монгол Улсын хэмжээнд 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн тоон мэдээг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Тэдгээрээс 58 мянга орчим хүүхэд нь хүнд, аюултай, эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй, тэвчишгүй орчинд ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь нийгмийн анхаарлыг хандуулах ноцтой асуудал хэвээр байгааг харуулж байна.

Хүүхдийн хөдөлмөрийг устгахын тулд хууль эрх зүйн хүрээнд тодорхой алхмуудыг хийж эхэлжээ. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ОУХБ-ын суурь конвенцын үзэл баримтлалыг тусгаж, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авсаар байна. Мөн хүүхдийн эрхийн улсын байцаагчдын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 38 байцаагч ажиллаж байгаа бол ирэх онд энэ тоог 92 болгож нэмэгдүүлэх зорилт тавиад байна.

Хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсоохын тулд зөвхөн төрийн байгууллагуудын бус, эцэг эхчүүд, иргэний нийгэм, сургууль, хэвлэл мэдээлэл зэрэг бүх түвшний оролцоо, хариуцлага зайлшгүй хэрэгтэй бөгөөд хүүхэд бүр сурч боловсрох, хөгжих, тоглох эрхтэй гэдгийг сануулсан өдөр болж байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 8 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 14 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 22 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top