x

Диана гүнжийн хувцас хэрэглэлүүдийг дуудлагаар худалдана

Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас бэлэглэсэн “Dior” брэндийн гар цүнх, эмнэлэгт хүүхдүүдийг эргэн уулзах үеэрээ өмсөж байсан цэцгэн хээтэй даашинз зэрэг хувцас хэрэглэлүүдийг энэ сард үнэ хаялцуулах гэж байна.

Уэльсийн гүнж агсны малгай, цүнх, гутал, гар зураг, гараар бичсэн захидал зэрэг 100 гаруй эд зүйлээс бүрдсэн дуудлага худалдааг “Julien’s Auctions” дуудлага худалдааны ордноос хааны гэр бүлийн гишүүний хувцас загварын хамгийн том цуглуулга хэмээн тодорхойлжээ. “Princess Diana’s Style & A Royal Collection” нэртэй дуудлага худалдаа нь энэ сарын сүүлчээр Калифорни муж улсын Беверли-Хиллс хотод эхлэхээс өмнө цахимаар үнийн саналуудыг авах ажээ.

Диана гүнж Испанид албан ёсны айлчлал хийх үедээ гэх мэт 1988-1992 оны хооронд хэд хэдэн удаа гоёж байсан даашинз, мөн 1986 онд Булангийн орнуудад айлчлах үеэрээ өмсөж байсан торгон даашинз нь хамгийн өндөр үнэд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна. Дуудлага худалдааны ордноос мэдээлснээр, эдгээр даашинз хоёулаа 200-300 мянган ам.долларын үнэ хүрэх төлөвтэй байна.

Дианагийн хувцаснууд нь түүнийг амьд сэрүүн байх үед нь ч дуудлага худалдаагаар өндөр үнэ хүрдэг байсан юм. 1997 онд тэрбээр “Christie's” дуудлага худалдааны ордноор дамжуулан 80 шахам даашинзаа үнэ хаялцуулж, хорт хавдар, ДОХ-ын судалгаанд зориулж 3.2 сая ам.доллар цуглуулж байлаа. Харин түүний өмсөж байсан хувцаснуудаас хамгийн өндөр үнэ хүрсэн нь 2023 онд “Julien's Auctions” дээр үнэ хаялцуулсан хар, цэнхэр өнгийн даашинз юм. Диана гүнж 1980-аад оны дундуур хоёр удаа олон нийтийн арга хэмжээнд өмсөж байсан, Мароккогийн загвар зохион бүтээгч Жак Азагуригийн урласан уг даашинз 1.14 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.

CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top