x

АНУ, Хятадын талууд Женевийн тохиролцоог хэрэгжүүлэхээр тохиролцов

АНУ, Хятад улсууд худалдааны асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж хоёр талын төлөөлөгчид Лондон хотноо хоёр өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээний дараа мэдэгджээ.

АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, бид Женевт хийсэн хэлэлцээ болон хоёр улсын төрийн тэргүүн нарын утсаар ярих үеэр хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхээр тохиролцлоо гэсэн байна. Хятадын олон улсын худалдааны төлөөлөгч, Худалдааны яамны дэд сайд Ли Чэнган мөн сэтгүүлчдэд ижил мэдээлэл өгчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр утсаар ярьж, хоёр улс бие биенээ Женевийн худалдааны хэлэлцээрийг зөрчсөн хэмээн буруутгаснаас үүдэлтэй нөхцөл байдлыг тогтворжуулсан юм. Тавдугаар сарын дундуур Швейцарт болсон уулзалтын үеэр дэлхийн хоёр том эдийн засаг дөрөвдүгээр сард нэмэгдүүлсэн харилцан тарифыг 90 хоногийн хугацаагаар түр хойшлуулахаар тохиролцсон билээ.

“Энэхүү хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцоог Ерөнхийлөгч Трампаар батлуулахын тулд” Худалдааны төлөөлөгч Жеймисон Гриртэй хамт Вашингтон руу буцна гэж Х.Лутник мэдэгджээ. Хэрэв Ши Жиньпин мөн үүнийг зөвшөөрвөл “бид уг тохиролцоог хэрэгжүүлнэ” гэж Х.Лутник нэмж хэлжээ.

Хятадаас АНУ руу хийх газрын ховор элементийн экспортыг хязгаарласан нь сүүлийн хэлэлцээрийн “үндсэн хэсэг” байсан бөгөөд “хоёр талын тохиролцоо хэрэгжсэнээр асуудал шийдэгдэнэ” гэдэгт АНУ найдаж байна гэж тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн Бээжин газрын ховор элементийн экспортыг зөвшөөрсний дараа Хятадад дэвшилтэт технологийн борлуулалтад тавьсан АНУ-ын хязгаарлалтуудыг цуцлах ажээ.

Энэ долоо хоногт болсон хэлэлцээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн, Хятадын Худалдааны сайд Ван Вэнтао нар мөн оролцсон юм.

Reuters 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top