x

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 11-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг бүс болон Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний 08:00–20:00 цагийн хооронд ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох төлөвтэй байна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5–10 метр байх бөгөөд борооны өмнө түр зуур ширүүсэх магадлалтай.

Агаарын температур:

  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр: 11–16 хэм

  • Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар: 28–33 хэм

  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр: 21–26 хэм

  • Бусад нутгаар: 16–21 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчимд: Үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр, 17–19 хэм дулаан байна.
Багануур орчимд: Үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6–11 метр, 17–19 хэм.
Тэрэлж орчимд: Үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр, 16–18 хэм дулаан байна.

Зургаадугаар сарын 12–16-ны өдрийн урьдчилсан төлөв:

  • 12-нд нутгийн зарим газраар,

  • 13-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын зарим хэсгээр,

  • 14-нд зүүн хагас нутгаар,

  • 15-нд зүүн өмнөд нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 5–10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Температурын хувьд:

  • Уулархаг нутгаар шөнөдөө 1–6 хэм, өдөртөө 11–16 хэм,

  • Говийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11–16 хэм, өдөртөө 25–30 хэм,

  • Зүүн өмнөд говьд шөнөдөө 8–13 хэм, өдөртөө 19–24 хэм,

  • Бусад нутгаар шөнөдөө 5–10 хэм, өдөртөө 15–20 хэм дулаан байна.

Зургаадугаар сарын 15-наас нутгийн баруун хэсгээр цаг агаар дулаарах төлөвтэй байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top