x

Тархи, нугасны гүний хавдрын мэс заслыг нутагшуулж эхэллээ

“Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг (УНТЭ) тархи, нугасны гүний болон төвөгтэй байрлалтай хавдар, хавдар төст эмгэгүүдийн мэс заслын эмчилгээг бүрэн нутагшуулахаар ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын КОЧ их сургуулийн эмнэлэг, Американ эмнэлэгүүдэд мэс заслын эмч, мэргэжилтнүүдийг сургаж мэргэшүүлсэн байна.

Сургалт төгссөн багийн бүрэлдэхүүн эх орондоо:

  • тархины ховдлын хавдар – 5 тохиолдол,

  • таламус болон суурийн зангилааны хавдар – 7 тохиолдол,

  • өнчин тархины (гипофизийн) хавдар – 6 тохиолдолд,
    нийтдээ тархины гүний бүтэц дэх 18 хавдарт амжилттай мэс засал хийжээ.

Өнөөдөр дээрх мэс заслыг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай технологийг УНТЭ-д хүлээлгэн өгсөн нь оношилгоо, эмчилгээний чанарыг шинэ түвшинд хүргэх нэг чухал алхам боллоо. Тархины гүний бүтцэд хүрэх мэс засал нь нарийн төвөгтэй, өндөр эрсдэлтэй үйлдэл боловч орчин үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар үүнийг илүү найдвартай, үр дүнтэй гүйцэтгэх боломж бүрдэж байна.

Тус эмнэлгийн удирдлагуудын онцолсноор, цаашид гүний байрлалтай тархины хавдрын мэс заслыг улам боловсронгуй болгож, өндөр хөгжсөн орнуудын түвшинд хүргэх зорилгоор аргачлал, ур чадварыг шат дараатай сайжруулах, шинэчлэл хийх ажлууд үргэлжлэх юм.

Эх сурвалж: УНТЭ, Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top