x

Өдөртөө бороо орохгүй ч салхи ширүүсч болзошгүй

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 6-ны Баасан гарагт ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд Алтай, Хангай, Хөвсгөл, мөн Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, харин тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсэхээр байна.

Агаарын температурт уулархаг болон голын хөндийн бүс нутгаар сэрүүн байж, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Халх, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар 20-25 хэм, харин говийн баруун өмнөд бүсээр 29-34 хэмийн дулаан байх нь.

Тодорхой бүс нутгийн төлөв:

  • Улаанбаатар хот – Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 20-22 хэм

  • Багануур орчим – Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи 7-12 м/с, өдөртөө 20-22 хэм

  • Тэрэлж орчим – Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи 4-9 м/с, өдөртөө 17-19 хэм


Цаашдын тав хоногийн төлөв (зургаадугаар сарын 7-11)
Дараагийн өдрүүдэд ч мөн уулархаг болон зүүн хэсгийн нутгуудад бороо орох төлөв үргэлжилнэ. Зургаадугаар сарын 7-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, 8-нд Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон голын хөндийгөөр бороо орно. 9-нд Хөвсгөл, Алтайн уулархаг болон Дорнод-Дарьгангын тал, Халх голын хөндийд бороо үргэлжилнэ.

Салхи ихэнх нутгаар 5-10 м/с байх хэдий ч 8-нд тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэх магадлалтай. 10-ны өдөр нутгийн хойд хэсгээр сэрүүсэх төлөвтэй.

Температурын хувьд:

  • Уулархаг болон зүүн хойд бүс нутагт – өдөртөө 16-21 хэм

  • Говийн өмнөд хэсэгт – өдөртөө 29-34 хэм

  • Бусад нутгаар – өдөртөө 22-27 хэм дулаан байх нь.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top