x

Уулархаг нутгаар бороо орж, тал хээрийн нутгаар салхи шуургатай сэрүүхэн өдөр болно

2025 оны зургаадугаар сарын 5-ны Пүрэв гарагт малчид, иргэд, тээвэрчдэд сэрэмжлүүлэг хүргэж байна. Энэ өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, дуу цахилгаантай аадар бороо орох тул замын нөхцөл хүндэрч, малаа бэлчээх, хашаалах нөхцөлд хүндрэл учирч болзошгүй байна. Харин бусад нутгаар бороо орохгүй ч салхи ширүүсч, зарим бүс нутагт шороон шуургатай байх төлөвтэй.

Тухайлбал, нутгийн зүүн өмнөд хэсгээр салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5–10 метр, харин тал, хээрийн нутгаар 15–17 метр хүрч ширүүснэ. Энэ нь говь, тал хээрийн бүсэд шороон шуургын нөхцөлийг бүрдүүлж болзошгүйг илтгэж байна.

Өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 16–21 хэм, харин Эг, Үүр голын хөндий, Орхон–Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал, говийн зүүн хэсгээр 20–25 хэм дулаан байна. Говийн баруун өмнөд хэсэгт 29–34 хэм хүртэл хална.

Улаанбаатар хот орчимд: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6–11 метр. 19–21 хэм дулаан байна.
Багануур, Тэрэлж орчимд мөн бороо орохгүй, харьцангуй тогтуун дулаан өдөр үргэлжилнэ.


Зургаадугаар сарын 6–10-ны урьдчилсан төлөв
Энэ хугацаанд цаг агаар тогтворгүй байх төлөвтэй. 6, 7-нд уулархаг нутгаар, 8, 9-нд баруун болон төвийн бүс нутгийн зарим хэсэгт, зүүн аймгуудын хойд бүсэд дуу цахилгаантай бороо орно. Тал, хээрийн бүс нутгаар салхи түр зуур ширүүсч, секундэд 14–16 метр хүрэх тул бэлчээрийн нөхцөл хүндэрч болзошгүй.

Шөнөдөө Дархадын хотгор, уулархаг нутгаар 1–6 хэм, өдөртөө 15–20 хэм, говь болон Их нууруудын хотгорт 29–34 хэм халж, бусад нутгаар 21–26 хэм дулаан байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 23 цаг 17 мин М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон Өчигдөр 11 цаг 27 мин Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ Өчигдөр 11 цаг 22 мин Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна Өчигдөр 11 цаг 18 мин Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо Өчигдөр 10 цаг 26 мин Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Өчигдөр 09 цаг 29 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа Өчигдөр 09 цаг 14 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? Өчигдөр 08 цаг 57 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив Өчигдөр 08 цаг 43 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 08 цаг 36 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ Өчигдөр 08 цаг 23 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа Өчигдөр 08 цаг 15 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно Өчигдөр 08 цаг 11 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ Өчигдөр 08 цаг 06 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно Өчигдөр 08 цаг 01 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж Уржигдар 20 цаг 08 мин О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо Уржигдар 18 цаг 52 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна Уржигдар 17 цаг 31 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө Уржигдар 17 цаг 31 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо Уржигдар 17 цаг 30 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Монгол, Хятад, Оросыг дамнасан "Цайны замын авто ралли-2026"... НИТХ нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг баталлаа Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Даншиг наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу автобус үнэгүй ...
Top