x

Зуны саруудад нийт нутгаар дулаан, говь болон төвийн бүсэд хур тунадас ахиу байна

Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр ирэх долоодугаар болон наймдугаар сард Монгол орны нийт нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Харин хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгаар бага, хуурай байх бол говь болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох таамаг гарчээ.

Долоодугаар сар:

  • Агаарын температур: Нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан

  • Хур тунадас:

    • Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн баруун хэсэг – дунджаас бага

    • Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгорын зүүн, Төвийн өмнөд, Дорноговь – дунджаас ахиу

    • Бусад нутгаар – дунджийн орчим

Наймдугаар сар:

  • Агаарын температур: Нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан

  • Хур тунадас:

    • Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсэг – дунджаас ахиу

    • Бусад нутгаар – дунджийн орчим

Есдүгээр сар:

  • Агаарын температур, хур тунадас: Нийт нутгаар дунджийн орчим

Түүнчлэн, зуны саруудад говь болон төвийн бүс нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа тул гэнэтийн аадар бороо, үер усны аюул, гол мөрний усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top