x

Ихэнх нутгаар дулаахан, тогтуун өдөр болно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан, тогтуун байна.

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй байх бөгөөд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6–11 метр, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар зарим үед 14–16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Агаарын температур ихэнх нутгаар дулаарч,

  • Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын талд 16–21 хэм

  • Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 28–33 хэм

  • Бусад нутгаар 21–26 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор

  • Багавтар үүлтэй, бороо орохгүй

  • Салхи баруун хойноос секундэд 5–10 метр

  • Агаарын температур 21–23 хэм

Багануур орчмоор

  • Багавтар үүлтэй, бороо орохгүй

  • Салхи баруун хойноос секундэд 6–11 метр

  • Агаарын температур 21–23 хэм

Тэрэлж орчмоор

  • Багавтар үүлтэй, бороо орохгүй

  • Салхи баруун хойноос секундэд 4–9 метр

  • Агаарын температур 19–21 хэм


2025 оны 6-р сарын 4-нөөс 8-ныг хүртэлх цаг агаарын төлөв:

  • 6-р сарын 4-нд: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно.

  • 5, 6-нд: Баруун, төв, зүүн аймгуудын зарим хэсгээр бороо үргэлжилнэ.

  • 7-нд: Баруун болон төвийн нутгийн зарим хэсэгт бороо орно.

  • Салхи 5-ны өдөр тал хээрийн нутгаар секундэд 13–15 метр хүртэл ширүүснэ.

  • Агаарын температур шөнөдөө:

    • Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан

    • Говийн өмнөд бүс болон Их нууруудын хотгороор 12–17 хэм

    • Бусад нутгаар 5–10 хэм

  • Өдөртөө:

    • Хүйтэн бүс нутгаар 14–19 хэм

    • Говь, өмнөд нутгаар 28–33 хэм

    • Бусад нутгаар 21–26 хэм дулаан байх төлөвтэй.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top