x

Зургаадугаар сарын 3-11-ний өдрүүдийн цаг агаарын төлөв гарлаа

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын мэдээлснээр зургаадугаар сарын эхний арав хоногт ихэнх нутгаар дулаан, харин хойд хэсгээр зарим өдөр сэрүүсэх төлөвтэй байна. Салхи зарим үед ширүүсэх бөгөөд борооны давтамж сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 4, 9, 10-ны өдрүүдэд хойд нутгаар сэрүүхэн байх бол бусад үед нийт нутгаар дулаан хэвээр байна. Хур тунадасны хувьд 3-10-ны өдрүүдэд үе үе бороо орно. Тухайлбал:

  • 3-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг болон Халх голын сав газраар

  • 4-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим хэсгээр

  • 5-6-нд баруун болон төвийн аймгууд, мөн зүүн аймгийн зүүн хэсгээр

  • 7-8-нд баруун, төвийн нутгаар

  • 9-10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно

Салхины хувьд ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх боловч 3, 4-нд говь, тал хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэхээр байна.

Агаарын температур бүс нутгаар ялгаатай байх бөгөөд:

  • Уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм

  • Говийн өмнөд хэсэгт шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 29-34 хэм

  • Говийн хойд болон их нууруудын хотгороор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 хэм

  • Бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байх юм.

Улаанбаатар хот орчмын цаг агаарын төлөв

Хот орчмоор зургаадугаар сарын 4, 7-нд бага зэргийн бороо орох бөгөөд салхи 4, 7-ны өдрүүдэд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны туршид ихэнх өдөртөө 20-25 хэмийн дулаан, харин 4, 9, 10-нд сэрүүсч өдөртөө 14-19 хэм, шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан байна.

Эх сурвалж: Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top