x

Цаг агаарын мэдээ: Тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 4 хүртэл

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээг хүргэж байна. Тавдугаар сарын 30, 31-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2025 оны тавдугаар сарын 30-ны өдрийн (08:00–20:00) цаг агаар:

  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй,

  • Говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын өмнөд хэсгээр бороо орно.

  • Бусад нутгаар бороо орохгүй.

  • Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6–11 метр, зарим газраар 14–16 метр хүрч ширүүснэ. Шороон шуургатай.

  • Агаарын температур:

    • Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8–13 хэм

    • Алтайн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 12–17 хэм

    • Говийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 23–28 хэм

    • Бусад нутгаар 19–24 хэм дулаан байна

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6–11 метр. Агаарын температур 12–14 хэм.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи секундэд 7–12 метр. 13–15 хэм дулаан.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи секундэд 4–9 метр. 10–12 хэм дулаан.


2025 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 4-нийг хүртэлх урьдчилсан төлөв:

  • 05-р сарын 31-нд: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно

  • 06-р сарын 01-нд: Баруун аймгуудын зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо

  • 06-р сарын 02-нд: Төв, говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар

  • 06-р сарын 03-нд: Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно

  • Салхи:

    • 06-р сарын 01-нд нутгийн зарим газраар

    • 02, 03-нд тал, хээрийн нутгаар секундэд 16–18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна

Агаарын температур:

  • 05-р сарын 31-нд нутгийн хойд хэсгээр

  • 06-р сарын 01-нээс зүүн хагаст сэрүүснэ

  • Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр:

    • Шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан

    • Өдөртөө 9–14 хэм

  • Говийн өмнөд хэсгээр:

    • Шөнөдөө 7–12 хэм

    • Өдөртөө 21–26 хэм

  • Бусад нутгаар:

    • Шөнөдөө 1–6 хэм

    • Өдөртөө 14–19 хэм дулаан байх төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top