x

Баруун бүсэд шуургатай, зүүн талын нутгаар сэрүүн байна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 29-нд ихэнх нутгаар 08:00-20:00 цагийн хооронд үүлшинэ. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүс нутгаар, мөн Тэс голын хөндий, говийн зүүн өмнөд хэсгээр бороо орж, өндөрлөг газраар нойтон цас орох төлөвтэй байна. Харин бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 8–13 метрийн хурдтай байх бөгөөд баруун бүсэд түр зуур 18–20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Агаарын температурын хувьд:

  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9–+14 градус,

  • Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +16–+21 градус,

  • Говийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар +23–+28 градус,

  • Бусад нутгаар +20–+25 градус дулаан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас нутгийн баруун хагаст хүчтэй салхи, шуургатай, зүүн хагаст сэрүүн байгааг анхааруулж, иргэдийг цаг агаарын нөхцөлд тохируулан зохицуулалттай зорчихыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top