x

Баруун бүсэд салхи шуургатай, зарим газраар бороо, нойтон цас орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 28-нд нутгийн баруун хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байхыг малчид, тээвэрчид, иргэдэд анхааруулж байна.

Өнөөдрийн 08:00–20:00 цагийн хооронд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгууд, Тэс голын хөндий болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн нутгаар баруун хойноос, баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нийт нутгаар секундэд 8-13 метр, баруун бүсэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Үүнтэй холбоотойгоор шороон шуурга шуурах нөхцөл бүрджээ.

Агаарын хэм зүүн нутгаар бага зэрэг сэрүүсэх бөгөөд:

  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9–14 хэм

  • Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16–21 хэм

  • Говийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23–28 хэм

  • Бусад нутгаар 20–25 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчимд багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7–12 метр, өдөртөө 20–22 хэм дулаан байна.
Багануурт 19–21 хэм, Тэрэлжид 18–20 хэм дулаан байна.

Тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын төлөв

  • 5 сарын 30-нд төвийн аймгуудын хойд, говийн зүүн өмнөд, зүүн аймгуудын өмнөд хэсгээр бороо, уулархаг газраар нойтон цас орно.

  • 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,

  • 6-р сарын 1-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар,

  • 2-нд төв болон зүүн, говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно.

Салхи 30, 6-р сарын 1-нд зарим газраар, 2-нд тал хээрийн нутгаар секундэд 16–18 метр хүртэл ширүүсэж шороон шуургатай байна.

Агаарын хэм:

  • Уулархаг болон голын хөндийн нутгаар шөнөдөө -3–+2 хэм, өдөртөө 9–14 хэм

  • Говийн өмнөд хэсгээр шөнөдөө 7–12 хэм, өдөртөө 20–25 хэм

  • Бусад нутгаар шөнөдөө 1–6 хэм, өдөртөө 15–20 хэм дулаан байх төлөвтэй байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top