x

Салхи, бороо, нойтон цас – хүчтэй агаарын урсгал иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас өгч буй мэдээллээр өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 28-нд цаг агаарын аюултай үзэгдэл болох төлөвтэй байна. Өвөрхангайн өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь, Хэнтийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэх бол зарим газраар шороон шуурга шуурна. Малчид, тээвэрчид, иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо машид анхааралтай байхыг уриалж байна.

Мөн Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудаар нойтон цас орж болзошгүй бөгөөд зам даваа, гүвээ орчимд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй байна. Иймд хөдөө орон нутгийн тээвэрлэлт, ялангуяа шөнө оройн цагаар зорчих хөдөлгөөнд хязгаар тавих эсвэл шаардлагатай бэлтгэлээ хангах хэрэгтэй болж байна.

Улаанбаатар болон ойролцоох бүс нутгийн төлөв:

  • Улаанбаатар хот: Өдөртөө 24–26 хэм, оройдоо сэрүүсэж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 18–20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга болох төлөвтэй.

  • Багануур: 27–29 хэм дулаан, бороо орохгүй ч салхи секундэд 20 метр хүрч, шуурга болох магадлалтай.

  • Тэрэлж: 24–26 хэм дулаан, бороо орохгүй ч салхи 16–18 метр хүрч шуургатай байна.

Цаашдын 5 хоногийн төлөв (2025.05.29–2025.06.02):

  • 29–31-нд баруун, төвийн ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

  • 6-р сарын 1–2-нд Хангай, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Дарьгангын тал нутгаар үргэлжилсэн бороо орох магадлалтай.

  • Салхины эрчим секундэд 16–18 метр хүрч, зарим нутгаар шороон шуурга үргэлжилнэ.

  • Температур хойд нутгаар эрс сэрүүсэж, шөнөдөө 3 хэмийн хүйтэн, өдөртөө 8–13 хэм, говийн өмнөд болон зүүн хэсгээр 20–25 хэм байх төлөвтэй байна.

Иргэд, ялангуяа малчид, ногоочид, автозам ашиглагчид цаг агаарын өөрчлөлтийг анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top