x

Баруун болон төвийн нутгаар аадар бороо, шороон шуургатай байна

Өнөөдөр баруун нутгийн ихэнх хэсгээр 08:00-20:00 цагийн хооронд үүлшинэ. Харин бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орох магадлал бага байна. Гэсэн ч баруун аймгуудын зарим нутгаар болон төвийн аймгуудын баруун хэсгээр аадар бороо, дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Ялангуяа Баян-Өлгий, Ховдын хойд хэсэг, Говь-Алтайн баруун, Арц-Богдын өвөр хоолой орчимд салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэх бөгөөд шороон шуурга шуурах нөхцөл бүрджээ.

Агаарын температурын хувьд:

  • Монгол-Алтайн уулархаг нутгаар +9...+14 градус,

  • Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Идэр, Тэсийн хөндийгөөр +16...+21 градус,

  • Орхон-Сэлэнгийн сав газар, говь болон талын нутгаар +30...+35 градус,

  • Бусад нутгаар +26...+31 градусын дулаан байх төлөвтэй байна.

Цаг уурын байгууллагаас анхааруулснаар, маргааш буюу тавдугаар сарын 28-ны өдөр баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо, нойтон цас орж, эрс сэрүүсэх төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн ихэнх нутгаар салхи ширүүсч, хүчтэй шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top