x

Австрийн хөгжмийн удирдаач Маттиас Флецыбергер Монголд ажиллаж байна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын санаачлан зохион байгуулж буй Австрийн соёлын форумын хүрээнд дэлхийн нэрт хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецыбергер энэ өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.

Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучдад зориулсан мастер класс сургалт явуулсан бөгөөд тавдугаар сарын 25-нд болох “Сонгодог үдэш” тоглолтыг удирдахаар бэлтгэл хангаж байгаа юм. Тоглолтод дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүдийг Монголын уран бүтээлчидтэй хамтран тайзнаа толилуулах аж.

Венад төрж өссөн Маттиас Флецыбергер таван настайгаасаа эхлэн төгөлдөр хуурын сургалтанд хамрагдаж, Вена хотын урлагийн сургуульд суралцсан байна. Тэрээр дэлхийн өндөр зэрэглэлийн уралдаанд олонтаа амжилт гаргасан төдийгүй концерт, дуурь, симфонийн бүтээлийг Вена болон олон улсын тайзнаа удирдаж ирсэн туршлагатай. Чех, АНУ, Канад, Болгар, Швейцар, БНСУ, Япон, БНХАУ зэрэг орнуудын нэр хүндтэй театрт ажиллаж байжээ.

Флецыбергер Монголд анх 2015 онд ирж, УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид, дуурийн дуучидтай хамтран ажиллаж байсан бол энэ удаагийн айлчлал нь Австрийн Ерөнхийлөгчийн айлчлалыг угтсан соёлын арга хэмжээний нэг хэсэг юм. Тэрээр Австрийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Соёлын зөвлөх, мөн БНХАУ-д суугаа Австрийн Элчин сайдын яамны Соёлын консул хатагтай Гүдрүн Хардиман Поллроссын урилгаар хоёр дахь удаагаа Монголд айлчлан, УДБЭТ, Улсын филармони, Монгол Улсын консерваторийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: УДБЭТ

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top