x

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүснэ

2025 оны тавдугаар сарын 22-ны Пүрэв гарагт баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орж, сэрүүхэн байхаар байна. Малчид, тээвэрчид, аялал зугаалгаар явах иргэд гэнэтийн сэрүүсэл, хур тунадастай нөхцөлд тохируулан хувцаслах, аюулгүй байдлаа хангах шаардлагатайг анхааруулж байна.

Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын зарим газар, говийн аймгуудын өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нийт нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр хүчтэй үлээнэ.

Агаарын температур дараах байдалтай байна:

  • Говь-Алтайн уулархаг нутгаар 6–11 хэм

  • Хангай, Идэр, говийн өмнөд хэсгээр 11–16 хэм

  • Увс нуур, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндийгөөр 21–26 хэм

  • Бусад нутгаар 17–22 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор үүл багасаж, бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
Багануур, Тэрэлж орчимд мөн бороо орохгүй, салхи тогтуун, өдөртөө 17-21 хэм дулаан байна.

Тавдугаар сарын 23-наас 27-ныг хүртэлх урьдчилсан төлөв
Энэ хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр үе үе бороо, уулархаг газраар нойтон цас орох төлөвтэй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр байна.

Цаг агаар эрс тэнгэршиж, температурын хэлбэлзэл ихсэх учраас хөдөө орон нутагт ажиллаж, амарч яваа иргэд, ялангуяа малчид цаг агаарын мэдээг тогтмол хянаж, сэрэмжтэй байхыг онцгойлон сануулж байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top