x

“Eurovision”-д Австрийн дуучин JJ түрүүллээ

Швейцарын Базель хотноо болсон “Eurovision” олон улсын дууны тэмцээнд Австрийн контртенор дуучин JJ буюу Йоханнес Питч “Wasted Love” хэмээх поп опера жанрын дуугаараа түрүүллээ.

Өдгөө 69 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тэмцээний эцсийн шатны шалгаруулалт бямба гаргийн орой явагдсан юм. JJ Европ даяарх шүүгчид болон тив, дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн үзэгчдийн саналаар тэргүүлснээр Австри улс 2014 онд Кончита Вурст “Rise Like a Phoenix” дуугаараа нэгдүгээр байр эзэлснээс хойш анхны ялалтаа авчээ. 

Жинхэнэ нэр нь Йоханнес Питч гэдэг 24 настай контртенор JJ сэтгэгдлээ хуваалцахдаа “Миний мөрөөдлийг биелүүлсэн европчууддаа талархал илэрхийлье. Хайр бол дэлхийн хамгийн хүчтэй хүч билээ. Илүү их хайрыг түгээцгээе” хэмээн хэлжээ. Санал хураалтын дараах дүнгээр Австрийн дуучин 436 оноо авсан бол Израил /357/, Эстонийн /356/ уран бүтээлчид удаалжээ.

Тодруулбал, Израилын дуучин Юваль Рафаэль “New Day Will Rise” дуугаараа хоёрдугаар байр, Эстонийн Томми Кэш “Espresso Macchiato” дуугаараа гуравдугаар байр тус тус эзэлсэн байна. Харин Шведийн оролцогч KAJ нь “Bara Bada Bastu” дуугаараа санал асуулгын дүнгээр илүүрхэж байсан боловч дөрөвдүгээрт орсон байна.

Базелийн тайзнаа эгшиглэсэн 26 дуу нь Португалын гитар баллад, Литвийн альтернатив рок хамтлаг, Австрийн дуурь, Латвийн найрал дуу зэрэг Европын хөгжмийн өргөн цар хүрээг харуулжээ. Тэмцээний ялагчийг үзэгчдийн санал болон шүүгчдийн саналын нэгтгэсэн дүнгээр тодруулдаг бөгөөд шүүгчид баасан гаригт болсон эцсийн сургуулилалтад үндэслэн саналаа өгчээ.  

AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top