x

Нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж, бороо, нойтон цас орох төлөвтэй

Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулахад, тавдугаар сарын 13-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж, бороо, нойтон цас орох төлөвтэй байна.

Тавдугаар сарын 13-ны өдрийн цаг агаар:

  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.

  • Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.

  • Бусад нутгаар хур тунадас орохгүй.

  • Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

  • Нутгийн зүүн хагаст сэрүүсэж:

    • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 хэм

    • Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 хэм

    • Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 22-27 хэм

    • Бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор:

  • Өдөртөө үүл багасна, бороо орохгүй.

  • Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.

  • Өдөртөө 13-15 хэм дулаан байна.

Багануур орчмоор:

  • Өдөртөө үүл багасна, бороо орохгүй.

  • Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.

  • Өдөртөө 13-15 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор:

  • Өдөртөө үүл багасна, бороо орохгүй.

  • Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.

  • Өдөртөө 11-13 хэм дулаан байна.


Тавдугаар сарын 14-18-ны өдрүүдийн төлөв:

  • 14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас орно.

  • 15-нд нутгийн ихэнх хэсгээр салхи ширүүсч, говь, тал, хээрийн нутгаар шороон шуурга шуурна.

  • 16-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн бүс нутгийн зүүн, зүүн аймгуудын өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.

  • 17-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орох төлөвтэй.

Сэрүүсэл үргэлжилж:

  • Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх орчимд шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм,

  • Бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top