x

Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ

Өнөөдөр буюу тавдугаар сарын 12-нд ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Хүрэнбэлчир орчмоор 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутагт 28-33 хэмийн дулаан байх бол бусад нутгаар 20-25 хэм дулаан байна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх тул шороон шуурга шуурах магадлалтай байна.

Улаанбаатар орчимд үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орж, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэх бөгөөд шороон шуурга шуурна. 20-22 хэмийн дулаан байгаа ч оройдоо сэрүүсэх төлөвтэй. Багануур орчимд мөн үүлшинэ. Үдээс хойш бороо орж, салхи ширүүсч, 19-21 хэмийн дулаантай, орой сэрүүснэ. Тэрэлж орчмоор үүлэрхэг, бороо орж, салхи секундэд 7-12 метр хүрч ширүүсэх ба сэрүүсч 16-18 хэмийн дулаан байна.

Харин тавдугаар сарын 13-наас 17-ныг хүртэлх өдрүүдэд баруун болон говийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй. Тавдугаар сарын 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орох бол 14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо үргэлжлэх юм. 15-нд баруун аймгуудын нутгийн зарим хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орох төлөвтэй байна.

Энэ өдрүүдэд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэмийн дулаан байх төлөв гарчээ.

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top