x

Тавдугаар сарын 09, 10-нд дулаарч, хуурайшилт нэмэгдэнэ

Цаг уурын байгууллагаас өгч буй мэдээгээр 2025 оны тавдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт эрс нэмэгдэх төлөвтэй байгаа тул малчид, тээвэрчид болон иргэдийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025.05.08-ны өдөр (08:00–20:00):

  • Хур тунадас:
    Говийн аймгуудын өмнөд, зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй, багавтар үүлтэй байна.

  • Салхи:
    Говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Бусад нутгаар секундэд 5-10 метр.

  • Агаарын температур:

    • Уулархаг нутгаар 5–10 хэм,

    • Говийн баруун өмнөд хэсгээр 18–23 хэм,

    • Бусад нутгаар 12–17 хэм дулаан.

  • Улаанбаатар хот орчим:
    Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 13–15 хэм дулаан.

2025.05.09–13-ны өдрүүдийн урьдчилсан төлөв:

  • Тунадас:

    • 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,

    • 12-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас орно.

    • Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

  • Салхи:

    • 11-нд Алтайн уулархаг нутгаар,

    • 12-нд зарим газраар секундэд 14–16 метр хүрч ширүүснэ.

  • Температурын төлөв:

    • Дархад, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар:
      Шөнөдөө 0–5 хэм хүйтэн, өдөртөө 9–14 хэм дулаан.

    • Хөндий, голын сав газруудад:
      Шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14–19 хэм.

    • Говийн нутгаар:
      Шөнөдөө 9–14 хэм, өдөртөө 25–30 хэм.

    • Бусад нутгаар:
      Шөнөдөө 3–8 хэм, өдөртөө 19–24 хэм.

    • 12-ны өдөр нутгийн хойд хэсгээр сэрүүсэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top