x

Салхи шуурга ширүүсэж, цас бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас мэдээлснээр тавдугаар сарын 6-ны өдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх ба баруун болон төвийн нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно. Алтайн уулархаг бүс, Арц Богдын өвөр хоолойгоор салхи түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх тул малчид, тээвэрчид, иргэдийг шуурганы үед болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг онцгойлон анхааруулжээ.

Тавдугаар сарын 6-ны цаг агаарын төлөв:

  • Хур тунадас: Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

  • Салхи: Нийт нутгаар баруунаас 6-11 м/с, зарим газраар 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна.

  • Температур:

    • Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар: 4-9 хэм

    • Монгол-Алтай, Завхан голын эхээр: 9-14 хэм

    • Алтайн өвөр говь, Сэлэнгэ, Хараа, Ерөө орчмоор: 22-27 хэм

    • Бусад нутгаар: 14-19 хэм

Нийслэл болон орчны бүсүүд:

  • Улаанбаатар: Үүлшинэ, хур тунадасгүй, 15-17 хэм дулаан

  • Багануур: Үүлтэй, 14-16 хэм дулаан

  • Тэрэлж: Үүлтэй, 12-14 хэм дулаан


Тавдугаар сарын 7-11-ний өдрийн урьдчилсан төлөв:

  • 07-нд: Баруун болон төв, говийн нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас, салхи 15-17 м/с

  • 08-нд: Хангайн уулархаг нутаг, говьд бороо, цасан шуурга

  • Температур буурна:

    • Хангай, Хөвсгөл, Дархадын хотгор: Шөнөдөө -12, өдөртөө +6 хэм

    • Тал, хээр нутгаар: Өдөртөө 11-16 хэм

  • 09-нд баруун, 10-нд ихэнх нутгаар: Аажмаар дулаарна

Цаашид ч салхи, хур тунадас дахин эрчимжих төлөвтэй тул галын аюулаас сэргийлж, замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд онцгой анхаарахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top