x

“Большой театр”-ын тэргүүн гоцлоочид “Жизель”-ийн гол дүрд бүжиглэнэ

Сонгодог урлагийн тайзнаа амилаад 300 шахам жилийг туулахдаа анхны хувилбар, дэглэлтээр өнөөдрийг хүрснээрээ онцгой бүтээл болох А.Аданы “Жизель” балетыг энэ сарын 11. 12-нд ДБЭТ-ын тайзнаа тавина. Гол дүрүүдэд ОХУ-ын Большой театрын тэргүүн гоцлооч Клим Ефимов, Анастасия Сташкевич нар бүжиглэнэ.

Монголд уригдан “Жизель” балетын Алберьтын дүрийг бүтээх Клим Ефимов, Жизелийн дүрийг амилуулах Анастасия Сташкевич нар нь бүжгийн техник, ур чадвараас гадна жүжиглэлтээрээ онцгой бүжигчид юм. Тэдний талаарх товч танилцуулгыг хүргэж байна. 

Большой театрын тэргүүн гоцлооч Клим Ефимов 

Бүтээсэн гол дүрүүд:
• П.Чайковский, “Хунт нуур” бүжгэн жүжгийн Зигфрид
• П.Чайковский, “Нойрсож буй гоо бүсгүй” бүжгэн жүжгийн Хөх шувуу,
Дезирэ
• П.Чайковский, “Шелкунчик” бүжгэн жүжгийн Хан хүү
• А.Адан, “Жизель” бүжгэн жүжгийн Альберт
• А.Хачатурян, “Спартак” бүжгэн жүжгийн Красс
• Л.Делиб, “Цэнхэр нүдэн бүсгүй” бүжгэн жүжгийн Франц
• Х.Левенскольд, “Сильфида” бүжгэн жүжгийн Джеймс
• А.Адан, “Корсар” бүжгэн жүжгийн Конрад
• Глазунов, “Раймонда” бүжгэн жүжгийн Жан де Бриен

Шагнал:
• 2009 он. Итали. Олон улсын балетын тэмцээн “Premio Roma” 1-р байр,
• 2010 он. Ю.Григоровичийн нэрэмжит олон улсын балетын “Молодой балет мира” тэмцээнд 1-р байр, 
• 2011 он. Олон улсын балетын “Сержа Лифаря тэмцээнд 1-р байрын шагналыг тус тус хүртэж байсан.

 

Большой театрын тэргүүн гоцлооч Анастасия Сташкевич

Бүтээсэн гол дүрүүд: 
• А.Адан, “Жизель” бүжгэн жүжгийн Жизель
• Ц.Пуни, “Эсмеральда” бүжгэн жүжгийн Эсмеральда
• Л.Делиб, “Цэнхэр нүдэн бүсгүй” бүжгэн жүжгийн Сванильда
• А.Хачатурян, “Спартак” бүжгэн жүжиг. Фригия
• П.Чайковский, “Нойрсож буй гоо бүсгүй” бүжгэн жүжгийн Флорина гүнж
• Ю.Гаврилин, “Анюта” бүжгэн жүжгийнАнюта 
• А.Адан, “Корсар” бүжгэн жүжгийн Гюльнара
• Х.С.Левинскольд, “Сильфида” бүжгэн жүжгийн Сильфида
• Л.Минкус, “Дон Кихот” бүжгэн жүжгийн Китри 
• Д.Шостакович, “Гамлет” бүжгэн жүжгийн Офелия
• С.Прокофьев, “Ромео Жулетта хоёр” бүжгэн жүжгийн Жулетта 
• П.Чайковский, “Онегин” бүжгэн жүжгийн Ольга 
• П.Чайковский, “Анна Каренина” бүжгэн жүжгийн Долли 
• Б.Асафьев, “Парисын дөл” бүжгэн жүжгийн Аделина

Шагнал:
• 2002 он. “Ваганова PRIX” Олон улсын балетын уралдааны III байр,
• 2004 он. ОХУ-ын “Арабеск” нээлттэй тэмцээний II байр,
• 2018 он. Оросын үндэсний театрын шагнал “Алтан баг”,
• 2013 он. Хойд Осет-Аланийн Бүгд найрамдах улсын Гавъяат жүжигчин,
• 2023 он. Хойд Осет-Аланийн Бүгд найрамдах улсын Ардын жүжигчин цол тус тус хүртсэн. 
Мөн энэ удаагийн “Жизель” балетын эхний өдрийн тоглолтод Чех улсын Оломоуц хотын Моравийн театрын балетын гоцлол бүжигчин, ахлах зэрэгтэй мэргэжлийн балетын багш Хонг Шаошүэй Па-Де-Де бүжиглэх юм байна. Тэрбээр “Кармен”, “Болеро”, “Дориан Грейгийн зураг”, “Хунт нуур”, “Цөмөөхэй”, “Жизель”, “Дон Кихот”, “Коппелия”, “Ла Корсар”, “Анна Каренина” зэрэг 30 гаруй балетын гол дүрийг бүтээсэн балетчин аж. Мөн ДБЭТ-ын тайзнаа Альбертын дүрд бүжиглэж байсан. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top