x

Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо

Монголын балетын үндэсний сургуулийн 2024-2025 оны “Хаврын баяр” тайлан тоглолтыг тавдугаар сарын 11-нд товложээ. Тоглолт Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-т 12:00 цагаас болно.

Сонгодог урлагийн ирээдүй болсон, балетаар дамжуулан урлагийн боловсрол эзэмшиж байгаа сурагчдын жил бүр толилуулдаг тайлан тоглолтод Монголын балетын үндэсний сургуулийн “Хүүхдийн хөтөлбөр”-ийн 3 настнуудаас эхлээд бүх шатны сурагчид, “Сонгодог балет” болон Насанд  хүрэгчдийн хөтөлбөрийн суралцагчид бүгд оролцоно.

Энэ удаагийн “Хаврын баяр”-ыг Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид багш нартаа хүндэтгэл үзүүлэх хүрээнд зохиомжилж, сонгодог урлагийн боловсрол олгож байгаа багш нараа алдаршуулж, талархал илэрхийлж байгаагаараа онцлогтой болж байна.

Монголын балетын үндэсний сургуульд Соёлын тэргүүний ажилтан Ц.Жаргалан, Ч.Ганчимэг, Т.Энхсүрэн нарын удирдлага дор өдгөө 100 гаруй хүүхэд хичээллэж, өөрсдийн нас, онцлогт тохирсон нарийвчилсан, төлөвлөгөөт сургалтуудад жилийн турш системтэйгээр хамрагдаж байна.

Соёлын тэргүүний ажилтан Ц.Жаргалан багшийн тухайд 1989 онд ОХУ-ын Пермь хотын Балетын сургууль төгссөн ба 1989-2012 онд УДБЭТ-т гоцлол балетчинаар ажиллаж байсан. 2010 онд СУИС-д Дасгалжуулагч, багш мэргэжлээр бакалавр хамгаалж, 2009-2014 онд УДБЭТ дэргэдэх Балетын студид багшилж байгаад 2015 оноос одоог хүртэл "Монголын балетын үндэсний сургуульд багшаар ажиллаж байна.

Соёлын тэргүүний ажилтан Ч.Ганчимэг багш 1989-1997 он хүртэл УДБЭТ-т гоцлол бүжигчнээр, 1997-2000 онд Польш улсад мэргэжлээрээ тус тус ажилласан.  2012 онд Соёлын дээд сургуульд Бүжгийн багшаар мэргэжил дээшлүүлж, 2013 онд Удирдлагын академид төрийн удирдлагын чиглэлээ суралцаж төгссөн. Түүний хувьд мөн ялгаагүй 2015 оноос хойш буюу арав дахь жилдээ Монголын балетын үндэсний сургуулийн багшаар ажиллаж байна.


Харин Т.Энхсүрэн багшийн хувьд 2018 онд Хөгжим бүжгийн коллеж (Монгол Улсын Консерватор) төгссөн. 2018-2020 онд Hongoro’s ballet school, Andra ballet-д багш, 2020-2021 онд Classic ballet studio"-д багшилж байсан. 2020-2024 онд Москва хотын балетын сургууль (бакалавр)-д суралцаж, төгссөн ба үргэлжүүлэн 2022-2024 онд Москва хотын Буинхан бүжгийн студид багш, 2025 оноос Монгол Улсын консерваторын сонгодог бүжгийн багш, Монголын балетын үндэсний сургуульд багшаар тус тус ажиллаж байна.

Зургаагаас дээш насны хүүхдүүд үзэх боломжтой, Балетын сургуулийн нас насны ангиллын хөтөлбөр, түүний үр дүнг нүдээр үзэж, танилцах боломжийг олгодог, хүүхдүүдэд хамгийн ихээр урам, зориг, баяр баясгалан өгдөг “Хаврын баяр”-ын тасалбарыг Ticket.mn сайтаас худалдан авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top