x

Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын тавдугаар сарын урьдчилсан мэдээгээр, Баянхонгорын ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулахад илүү дулаан байх бол бусад нутгуудад дунджаар байх төлөвтэй байна. Харин хур тунадасны хэмжээ нийт нутгаар олон жилийн дундажтай ойролцоо байна гэж мэдээлжээ.

Сарын агаарын төлөв байдлыг арав хоногоор задлан харвал:

  • Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхээр нийт нутгаар ОЖД-аас 1-2 хэмээр дулаан байх

  • Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр 1-3 хэмээр сэрүүсэх магадлалтай

  • Сарын дараа эхээр буюу зургадугаар сарын эхэнд ихэнх нутгаар агаар дулаарах хандлагатай байна

Мөн нэгдүгээр арав хоногийн дунд үеэр уулархаг нутгаар нойтон цас орох, салхи ширүүсч, шороон болон цасан шуурга болох эрсдэлтэй. Харин сар дундаас хойш хур тунадас харьцангуй багасч, салхи тогтмол ширүүн байх төлөв ажиглагдаж байна. Гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд нийт нутгаар бороо орох магадлал өндөр байгаа ажээ.

Цаг уурын байгууллагаас хэрэглэж буй нэр томьёоны дагуу:

  • Нийт нутгийн 30 хувиас бага талбайд ажиглагдах тохиолдлыг “зарим газраар”

  • 30-70 хувь орчимд тохиолдлыг “ихэнх нутгаар”

  • 70 хувиас дээш талбайг хамарвал “нийт нутгаар” гэсэн тодорхойлолтыг ашигладаг байна.

Эх сурвалж: Аймгийн УЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top