x

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

24-нд ихэнх нутгаар дулаарах боловч, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар дулаарч Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө дулаарч 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө дулаарч 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө дулаарч 12-14 хэм дулаан байна.

2025 оны дөрөвдүгээр сарын 25-наас 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи  25-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар 26-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 4 хэмийн хүйтнээс 1 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 27, 28-нд ихэнх нутгаар дулаарна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 мянга давлаа саяхан Монголын олимпын багийн гоёлыг Миланы загварын тайзнаа танилцуулна 3 мин Уяач, шагайн харваачдад Улсын цол олгуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ 7 мин Орос, АНУ, Украины төлөөлөгчид Абу-Дабид дайныг зогсоох асуудлаар уулзав 37 мин Нэг өдөрт 24 иргэн залилуулж, 115 сая төгрөгөөр хохирчээ 42 мин Илон Маск $800 тэрбумтай дэлхийн анхны хүн боллоо 1 цаг 55 мин Монгол сурагчид Цээж тооллын дэлхийн аваргад амжилттай оролцлоо 1 цаг 55 мин Чөтгөрийн өдрийн тэмдэглэл: Эпштейны файлуудын чочирдуулам баримтууд 2 цаг 2 мин Эдийн засгийн хөгжлийн зөвлөл хуралдаж, Үндэсний баялгийн сангийн асуудлыг хэлэлцлээ 2 цаг 34 мин Унгарын ОТП банк Монголын банкны салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэв 2 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн 2 цаг 38 мин Монгол Улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлыг зохион байгуулахад эрдэмтдийн оролцоог хангана 17 цаг 5 мин УИХ-ын дарга Н.Учрал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзлаа 17 цаг 7 мин СХД-т усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо 17 цаг 8 мин Нөөцийн махыг 385 цэгт жижиглэнгээр болон өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна 17 цаг 9 мин Авлигатай тэмцэх газрын тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө 17 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 30 хэм хүйтэн 17 цаг 14 мин УИХ-ын гишүүн О.Номинчимэг Олон Улсын Парламентын холбооны хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо 19 цаг 6 мин Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг шинэчлэн тогтоолоо 19 цаг 7 мин Ардын жүжигчин Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагнал олгоно 19 цаг 9 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл Анхны чөтгөрийн дууль Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ...
Top