x

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг сайжруулах, визийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Сайд Б.Батцэцэг өмнө нь БНСУ-ын талд удаа дараа тавьж ирсэн хэдий ч шийдвэрлэгдээгүй дараах асуудлуудыг дахин хөндөн тавив:

  • Хүчин төгөлдөр визтэй монгол иргэдийг БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан шалтгаангүйгээр саатуулж, хувийн мэдээлэлд халдан, албадан буцааж байгааг зогсоох;

  • Визний татгалзсан хариу авсан иргэдийг 6 сарын хугацаанд дахин виз мэдүүлэх боломжгүй байдалд оруулдаг зохицуулалтыг цуцлах;

  • Виз мэдүүлэхэд шаардлагатай гадаад паспортыг заавал хураах бус, нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл E-Mongolia системийн лавлагаа ашиглах нөхцөл бүрдүүлэх;

  • Визний мэдүүлгийн үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд цахимаар виз олгох боломжийг судалж үзэх;

  • Харилцан адил байх зарчмаар БНСУ руу эмчилгээний зорилгоор зорчих иргэд, тэдний асран хамгаалагчийг 30 хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, олон удаагийн визийн тоог нэмэгдүүлэх.

Монгол Улс 2025 оныг дуустал БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргасан. Иймд энэхүү шийдвэртэй уялдуулан харилцан тэгш зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Монголын тал үзэж буйг сайд Б.Батцэцэг онцоллоо.

Түүнчлэн тэрбээр Монгол, БНСУ-ын стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхэд иргэдийн солилцоо, чөлөөтэй зорчих нөхцөл чухал болохыг тодотгож, албан ёсны ноот бичгээр хүсэлт хүргүүлснээ дурдлаа.

Элчин сайд Чой Жин Вон монгол иргэдэд виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлүүдийг ойлгож байгаагаа илэрхийлээд, дээрх асуудлуудыг нарийвчлан судалж, Монголын талтай үргэлжлүүлэн зөвшилцөж, хамтран ажиллана гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 16 цаг 38 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 17 цаг 3 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 17 цаг 17 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 17 цаг 20 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 17 цаг 23 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 17 цаг 41 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 19 цаг 26 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 19 цаг 27 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 19 цаг 38 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 21 цаг 34 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 23 цаг 7 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top