x

Б.Мэргэн: АН-ын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсон

Веритас Партнерс хуулийн фирмийн хуульч Б.Мэргэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-УИХ-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийж Ардчилсан намын бүлэг тараагүй тухай мэдээлэл хийлээ. Өчигдөрхөн энэ асуудлаар бүлгээс гарах өргөдлөө өгсөн Л.Болд гишүүн огт өөр байр суурь илэрхийлсэн. Хуульчийн хувьд, хуульд яг юу гэж заасан байдаг юм бол?

-Улсын Их Хурлын тухай хуульд гишүүн өөрөө хүсвэл бүлгээс гарч болохоор зохицуулсан. Л.Болд гишүүний хувьд ч тэр заалтыг үндэслэл болгон бүлгээсээ гарах хүсэлт өгсөн байна лээ. Харин бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хуульд гишүүд олуулаа зэрэг бүлгээс гарч болно гэж заасан. Тийм жишиг 2004-2008 оны парламентын үед гарч байсан. Тэгэхээр нэг гишүүн дангаараа бүлгээс гарч болохгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Бүлэг тарсан эсэх тухайд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох 4 үндэслэлийг хуульд заасан байдаг. Тодруулбал, нам нь татан буугдсан, орон гарсан гишүүний оронд нөхөн сонгогдсон гишүүн нь тухайн намынх биш байснаас үүдэн нам нь бүлэг байгуулах доод хязгаар буюу 8 гишүүнтэй болж чадаагүй бол, бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан болон одоогийн тохиолдол шиг нэг гишүүн нь бүлгээр гарснаар тухайн нам 7 гишүүнтэй болсон бол бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохыг тодорхой заагаад өгчихсөн. Тэгэхээр АН-ын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсон гэж үзэж болно.

-Бүлгийн дарга нь гишүүнийхээ бүлгээс гарч буй өргөдлийг УИХ-ын даргад өргөн барихгүй гэж мэдэгдсэн. Ийм процесс нь өөрөө бүлэг тарахгүй байх боломжийг олгочихож байгаа юм биш үү?

-Бүлгийн даргад аль нэг гишүүнийхээ бүлгээс гарч байгаа шийдвэрийг УИХ-ын даргад мэдэгдэх эсэхийг шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй. Харин УИХ-ын даргад мэдэгдэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл эрх биш үүрэг нь. Улмаар УИХ-ын дарга нэгдсэн хуралдаанд мэдэгдэнэ. Мэдэгдсэнтэй холбоотой ямар нэг хэлэлцүүлэг хийхгүй. Нэгэнт хуульд заасан үндэслэлээр АН-ын бүлгийн эрх дуусгавар болсон учраас тодорхой нэг асуудлаар завсарлага авах зэргээр бүлэгт олгогддог эрхийг эдлэх боломжгүй болж байгаа юм.

-Бүлэгтээ О.Баасанхүү, С.Жавхлан зэрэг сул гишүүдийг нэмээд бүлгийн тоог наймдаа хүргэх боломж хууль зүйн хувьд бий юу?

-Боломжгүй. Бүлгийг анхлан байгуулахад тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүд ордог. Ардчилсан намын бүлэг байгуулагдахад сонгуульд тус намаас нэр дэвшсэн гишүүд л орох эрхтэй гэсэн үг. Харин бие дааж сонгогдсон гишүүд бүлэг байгуулагдсаны дараа нэмэгдэж орж болно. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлын хувьд Ардчилсан нам бүлэггүй болчихоор өөр намын О.Баасанхүү, эсвэл бие даагч С.Жавхлан нарыг нэмж найман гишүүн бүрдүүлэн бүлэг байгуулах боломжгүй гэсэн үг.

-Цаашид ямар үр дагавар үүсэх бол, Улсын дээд шүүхийн тайлбарыг хүлээх ёстой юу?

-АН-ын бүлгийн дарга байсан Д.Эрдэнэбат бүлгийн гишүүн нь гарсан гэдгийг УИХ-ын даргад мэдэгдсэн эсэхээс үл хамааран бүлгийн үйл ажиллагаа зогссоныг дээр дурдсан. Тэгэхээр нэгдсэн хуралдаан болдгоороо болно. Харин Ардчилсан нам бүлэгтэй гэж үзэж, ямарваа нэг асуудлаар санал гаргасан тохиолдолд түүнийг нь хэлэлцэхгүй байх хууль зүйн үндэслэл бүрдчихлээ. Улсын Их Хурлын тухай хуульд маш ойлгомжтой биччихсэн байгаа зүйл дээр Улсын Дээд Шүүхийн тайлбар хүлээгээд байх шаардлага байхгүй л дээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.106.122)
    Энэ намын дарга нар нулисан шүлсэн дээрээ хальтарчихав аа.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • иргэд олон түмэн (66.181.187.127)
    Бүлгийн даргын өгч байгаа тайлбар яг өөрийн нь мэдлэгийн хир хэмжээ харагдсан,ийм юм ярих байсан бол чимээгүй суусан нь хамаагүй дээр байсандаа
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top