x

Оросын алдарт дуучин Алсу 23 жилийн дараа Монголд тоглолтоо хийнэ

Оросын алдарт дуучин Алсу Монголд бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулах гэж байна.

“Аса арена”-д тавдугаар сарын 17-нд болох энэхүү тоглолтод  тэрбээр амьд хөгжмийн хамтлагтайгаа ирэхээс гадна Монгол Улсын симфони оркестртой хамтран уран бүтээлээ хүргэнэ. “Өвлийн дуу”, “Заримдаа” зэрэг хит дуугаараа монголчуудад танил болсон түүний хувьд манай улсад хоёр дахь удаагаа тоглолтоо хийхээр ирэх гэж байгаа нь энэ. Тэрбээр өмнө нь 2002 оны наймдугаар сард Монголд анх тоглолт хийж байсан. Тэгвэл үүнээс хойш 23 жилийн дараа Монголд дахин ирэхдээ дан эмэгтэйчүүдээс бүрдсэн өөрийн амьд хөгжмийн хамтлаг болон оркестртой тоглох аж.

Өдгөө 42 настай Алсу өмнө нь манай улсад ирэхдээ татар цустайгаа зарлаж байсан юм. Алсу буюу Улаахан ус нэртэй тэрбээр Оросын тэрбумтан, нефть олборлогч “Лукойл” компанийн дэд ерөнхийлөгч асан Р.Сафины охин билээ. ОХУ-ын Татарстаны Бугульма тосгонд төрсөн түүнийг ОХУ-ын гавьяат жүжигчин, Татарстаны ардын жүжигчин, Башкортостаны ардын жүжигчин цолоор шагнасан байдаг. Түүний хувьд 2006 онд бизнесмен Ян Абрамовтай гэрлэж, гурван хүүхэдтэй болсон байна.
1999 онд Алсу өөрийн анхны “Алсу” нэртэй цомгоо гаргаж, “Зимний сон” (Өвлийн зүүд) дуугаараа алдартай болсон. Харин 2000 онд “Евровидение” дууны тэмцээнд Оросыг төлөөлж, “Соло” дуугаараа хоёрдугаар байр эзэлж байв. Тэгвэл хамгийн сүүлд 2023 онд “Скучаю вопреки” нэртэй шинэ синглээ гаргажээ. 

Түүний тоглолтын тасалбар portal.mn сайтаар 99900-499900 төгрөгөөр худалдаанд гарчээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top