x

Говийн зарим нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй байх ба ихэнх нутгаар хур тунадас орохгүй. Харин говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орох төлөвтэй байна.

Салхи өмнөд нутгаар баруун өмнөөс хойш эргэх хандлагатай бол бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр хүрч ширүүсч болзошгүй байгаа аж.

Агаарын температурын хувьд:

  • Увс нуур, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг бүс, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +5-10 градус,

  • Их нууруудын хотгор, говийн бүсийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15-20 градус,

  • Бусад нутгаар +10-15 градус дулаан байх төлөвтэй байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар агаар дулаарч, хуурайшилт эрс нэмэгдэх хандлагатай байна. Иймд болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top