x

Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

2025 оны дөрөвдүгээр сарын 4-нөөс 13-ны хооронд ихэнх нутгаар цаг агаар харьцангуй тогтуун, дулаарсан төлөвтэй байх бөгөөд салхи шуургатай өдрүүд цөөн гарах нь. Гэсэн ч хуурайшилт эрчимжиж байгаа тул ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэхийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас анхаарууллаа.

Хур тунадасны байдал дараах байдлаар хуваарилагдана:

  • 4-нд зүүн нутгаар,

  • 6-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,

  • 7-нд баруун өмнөд хэсгээр,

  • 8-нд говийн аймгуудын өмнөд хэсгээр,

  • 9-нд баруун аймгуудын зарим газраар,

  • 10-нд төв болон говийн аймгуудын зарим газар, зүүн нутгийн баруун хэсгээр,

  • 11-нд зүүн нутгийн зүүн хэсгээр тус тус бороо, нойтон цас орох магадлалтай.

Салхины эрчим нэмэгдэх өдрүүд:

  • Ихэнх хугацаанд 5-10 м/с,

  • 5-нд Алтайн салбар уулсаар,

  • 6-нд зарим нутгаар,

  • 11-нд говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй.

Агаарын температурын төлөв:

  • Хүйтэн бүсүүд: Увс нуур, Завхан, Тэсийн хөндийгөөр шөнөдөө -11...-16 хэм, өдөртөө 0...+5 хэм дулаан.

  • Уулархаг нутгууд: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүсүүдэд шөнөдөө -6...-11 хэм, өдөртөө +3...+8 хэм.

  • Говь, тал нутгууд: Шөнөдөө -3...+2 хэм, өдөртөө +16...+21 хэм.

  • Бусад бүсүүд: Шөнөдөө -2...-7 хэм, өдөртөө +9...+14 хэм байна.

  • 6-нд ихэнх нутгаар, 9-нд хойд нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хотын хувьд:

  • Хур тунадас: Ихэнх хугацаанд хур тунадас орохгүй.

  • Салхи: Ерөнхийдөө 5-10 м/с, 6-нд баруун өмнөөс хойш эргэж 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна.

  • Агаарын температур: Шөнөдөө -1...-6 хэм, өдөртөө +9...+14 хэм дулаан байна.

Иргэдийг дулаарч хуурайшилт нэмэгдэж буй энэ үед түймэр гарахаас сэргийлж, ил задгай гал гаргахгүй байх, хог хаягдлыг шатаахгүй байх, ой хээрт аялж зугаалахдаа онцгой анхаарал болгоомжтой байхыг ЦУОШГ-аас анхааруулсан байна.

Эх сурвалж: Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top