x

Ж.Отгон: Байт харвааны хөгжил, тамирчдынхаа амжилтаар бахдах сайхан байна

Байт харваан спортын “Нийслэл өргөө” клубын дасгалжуулагч, ОУХМ Ж.Отгонтой хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр амьдралынхаа 41 жилийг байт харвааны спорттой холбож, 1992, 1996 оны Олимпуудад эрхээ авч, эх орноо төлөөлөн оролцож байсан хүндтэй тамирчин юм. 

-Таны тамирчин байхдаа гаргасан хамгийн том амжилт юу вэ? Үүнээс яриагаа эхлэх үү?

-Монголд анх удаагаа 1300 гаруй оноо авч байлаа. Мөн 1992 оны Барселоны, 1996 оны Атлантын олимпод ганцаараа эрхээ авч оролцож байлаа.

-Та тамирчин байсан. Одоо дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэ спортын хөгжлийн олон үе шатыг давсан байх?

-Би 1974 оноос байт харвааны спортоор хичээллэж, өөрөө тамирчнаас 41 жил энэ спорттой холбоотой явлаа. Харин дасгалжуулагчаар найм дахь жилдээ ажиллаж байна. Мэдээж энэ спортоор 40 гаруй жил хичээллэсний хувьд хөгжлийн янз бүрийн үе шатыг л давж байна.

Сүүлийн дөрвөн жилд Монголын байт харвааны холбооны үйл ажиллагаа идэвхиж, байт харвааны хөгжилд маш том өөрчлөлтүүдийг хийж байна. Тухайлбал, тамирчид бэлтгэл сургуулилалтаа хэдийд ч хийх боломжтой сайхан талбайтай боллоо. Ганц байт харвааны тамирчид бус Монгол Улсын нийт ард түмний хандив мөнгөөр боссон маш  сайхан талбай бий болсонд маш их баяртай байна. Цаашид битүү заалтай болох гэж байгаа. Битүү заалтай, гадаа талбайтай болчихоор манай харваачдын амжилтад асар их нөлөөлнө гэсэн үг. Энэ сайхан боломжийг манай байтын холбооны ерөнхийлөгч П.Цагаан, С.Эрдэнэболд дарга нар маань санаачлан  их сайхан үйл хийж, тамирчдад асар их боломжийг олгож байна.

-Та дасгалжуулагчаар долоон жил ажилласан гэлээ. Энэ хугацаанд тамирчдын тань гаргасан амжилтуудаас дурьдвал?

-Би энэ хугацаанд дөрвөн ОУХМ, зургаан спортын мастер, 16 дэд мастер цолтой тамирчин төрүүллээ. Олон улсын тэмцээнд Гантөгс маань маш сайн оролцож байна. Миний шавь биш ч манай Нийслэл өргөөгийн тамирчин гэж явдаг. Гантөгс маань сүүлийн хоёр олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцсон. Мөн Монгол Улсын арав дахь удаагийн улсын аварга болсон.

Мөн Мягмардорж гэж манай тамирчин улсын аварга боллоо. Манай хүүхдүүд маш сайн байгаа. Миний үед байт харвааны тамирчдын олонхи нь эмэгтэйчүүд байсан. Харин сүүлийн үед залуу тамирчдын олонхи нь эрчүүд болж. Тэр хэрээр эрэгтэйчүүдийн амжилт ч давамгайлах янзтай байна.

-Тамирчин байсан дасгалжуулагч хүний хувьд байт харвааны спортын ирээдүйн хөгжлийг ямар байгаасай гэж хүсч байна вэ?

-Манай тамирчдад зайлшгүй дутагдалтай зүйл бэлтгэлийн талбай байсан. Одоо энэ асуудлаа шийдсэн. Мөн битүү заалтай болох гэж байна. Тийм болохоор манай тамирчдын үзүүлэх амжилтад асар том ахиц гарна. Өнөөдөр бид Азийн наадамд дөрөвдүгээр байр буюу тусгай байрын амжилттай байна. Хэдийгээр хүрэл медалийг атгаад алдсан боловч энэ бол одоо бидний ойрын зорилтонд байгаа. Түүнээс том амжилт бидний хаяанд байгааг мэдэж байна. Одоо амжилтаа ахиулах л хэрэгтэй.

mminfo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top